Бидний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хамгийн чухал нөлөөлдөг зүйл бол шатахууны үнийн өсөлт. Стратегийн хамгийн чухал бүтээгдэхүүн шатахуун, эрчим хүч нэг улсаас хараат шүү дээ. Гэтэл монголчууд яагаад ийм давилуун байдаг юм бэ. ОХУ-ын парламентаар Монгол Улс бодлогоо заалгахгүй гэх оморхол зөвхөн монголчуудад л байна. Манай улсын стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн тус улсаас хамааралтай ч гэсэн тусгаар тогтносон улс гэдгээ мартаагүй биз. Урт хэл хүзүү орооно гэж үг бий.
ОХУ-ын Төрийн Думын В.В. Володины Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын комиссын анхны хуралдааныг хийж, манай улсын эдийн засагт, ард иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлсөн чухал шийдлүүдийг гаргасан юм.
Хамгийн чухал нь ОХУ дотооддоо шатахууны хомсдолд орж болзошгүй байсан учраас олон улс орнуудад нийлүүлэх шатахуунаа зогсоох шийдвэрийг гаргасан. Харин манай хоёр улсын парламентын комиссын хуралдаанаар ОХУ Монгол Улсад шатахуунаа хэвийн нийлүүлэх төдийгүй, цаашид үнэ ханшийг нь бодолцож үзэхээр боллоо. Мөн манай ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүнийг ОХУ-д татваргүй болон татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэхийн тулд хориг саадыг арилгах асуудлаар хэлэлцсэн нь комиссын хуралдааны нэг чухал үр дүн юм байв. Шатахууны нийлүүлэлтээс Монгол Улс хасагдвал бидний ахуй амьдрал ямар байдалд хүрэхийг төсөөлшгүй. Сошиалын хэрүүл, жагсаал цуглаан, өргөх бичиг гэх зэрэг бидний тэмцлийн хэлбэрүүдийг Орос гүрэн анзаарах болов уу.
Туулж үзээгүй, тулж амжаагүй учраас өнөөдөр хоёр улсын комиссын хуралдааныг буруутгаж, улс төржүүлэн хийхрэж байна. Хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид энэхүү өндөр үнэтэй тарифаас болж гадаад зах зээлээ тэлж чадахгүй өдий хүрсэн. ОХУ-ын татвар хөнгөлөлтөөс чөлөөлөгдөнө гэдэг цаашлаад европ тивийхэнд хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зөвхөн ОХУ-д бус Герман, Франц, Итали, Австри зэрэг монголчууд олноороо ажиллаж, амьдардаг улс орнуудад ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүнээ нийлүүлэх таатай боломж бүрдэж байна. Энэ бол импортоос экспортод шилжих, эдийн засгаа солонгоруулах том алхам хэмээн харж байна. Дараагийн комиссын хуралдааны эхний хэсгийг Москвад хийхээр Оросын тал санал болгосон.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна