Хотын шинэ дарга Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт /2023.10.13/ тамгаа гардаж, ажилдаа орсон билээ.
Тэгвэл өнөөдрөөс шинэ засаг дарга Х.Нямбаатар багаа бүрдүүлж, зарим томилгоонуудаа хийж байна.
Хамгийн түрүүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүүг чөлөөлж, ХЗДХЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Л.Хосбаярыг оронд нь томилжээ.
Л.Хосбаяр нь 2018 онд Улсын Их Хурлын Тамгын Газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2020 оны есдүгээр сараас эхлэн ХЗДХ-ийн яаманд газрын даргаар ажиллажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна