Өнөөдөр /2023.10.16/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт болон, 2024 оны улсын төсвийг хэлэлцсэн.
Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон Эрүүгийн хуулийн 21.9.2, 21.9.3 заалтыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр хасах болсон талаар мэдээллээ.
Тэрбээр, МСНЭ-ээс манай намын бүлэгт шаардлага хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хүрээнд бага насны хүүхэд, гэр бүлтэй холбоотой гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлд тус хуулийг өргөн барьсан. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд мөрдөн байцаалтын нууцыг хамгаалах, задруулахгүй байхтай холбоотой заалт байгаа. Үүнийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эсэргүүцсэн.
Энэ заалт нь мэдээлэл олж авах эрхийг боомилж байна. Хянах гэж байна гэсэн үндэслэлтэйгээр эсэргүүцэж байна. Тийм учраас энэ асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээд УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр 21.9 дэх заалтын хасна гэж бүлгээр шийдсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
88.116.92.142
Цагдаад хахуйл өгдөг өнөрөөгөөс айж...
Хариулах