Өнөөдөр /2023.10.16/ УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, "2020 оны арваннэгдүгээр сард БНХАУ-д цар тахал үүслээ, хамгаалах шаардлагатай гэж гадуур дотуур явахыг хориглох, хорьж цагддаг үе эхэлж байсан. Үүнээс хойш гурван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Ковид нэрийн дор У.Хүрэлсүхийн Засгийн газар 5.1 их наяд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Дээр нь гадаадын зээл тусламж болох гурван их наяд төгрөгийг зарцуулсан байдаг. Мөн "Эрдэнэт үйлдвэр"-ээс 1.2 их наяд, "Оюу толгой"-гоос 1 их наяд гээд нийт 20 их наядыг зарцуулсан. Мөнгөний тоо утгаа алдлаа. Саяхан л тэрбум гэж ярьдаг байсан шүү дээ. 100 сая хоньтой тэнцэхүйц хэмжээний мөнгийг гарын салаагаар урсгасан байна. Үр дүнтэй байгаа олсон зүйл ч байгаа. Байгаа олоогүй ч зүйл байгаа гэдгийг ард түмэн харж байгаа. Үнэхээр нарийн мэдээллийг өгөхгүй байна. 20 их наяд төгрөгийн нууц задарч, ард түмэн мэдэхээс эрх баригчид айж байна. Бидний 11 гишүүний хүч хүрэхгүй байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна