Сүүлийн үед олон нийтийг цочхоох гэмт хэргүүд ар араасаа гарч буйтай холбогдуулан Эрүүгийн хуулийг чангатгах, хүүхэд хамгааллын хуулийг шинэчлэх асуудал эрчимтэй яригдсан. Улмаар дээрх хуулиуд өргөн баригдаж, яаралтай горимоор хэлэлцэгдэж байгаа. Тухайлбал өчигдөр Хууль зүйн байнгын хороогрр Эрүүгийн хууль, Нийгмийн бодлогын байнгын хороогоор Хүүхэд хамгааллын хуулийг хэлэлцэж дэмжсэн юм.
Тэгвэл өнөөдөр /2024.10.17/ УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
ӨНӨӨДРИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР:
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна