2024 оны төсвийн дэвшилтэт зарцуулалт, бүтээн байгуулалтууд №1: Ус дахин боловсруулах үйлдвэр

Х.Батсайхан
2023/10/31

Зөв.мн 2024 оны төсөвт суусан томхон бүтээн байгуулалт, дэвшилтэт, бодлогын түвшинд үсрэлт болсон  зарцуулалтуудыг салбар тус бүрээр нь хүргэж. Хамгийн түрүүнд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж дуусгахад шаардлагатай хөрөнгийг суулгасан зарцуулалтыг онцлохоор шийдлээ. Энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр манай улсын хүн амын талаас илүү нь амьдарч байгаа Нийслэл Улаанбаатар хотын усны хангамж, ашиглалт сайжирч, агуулгын хувьд дэлхийн түвшин рүү үсрэлт хийх, түүнчлэн хувь хүний ухамсар хандлага тал дээр ч өндөр ач холбогдолтой юм. Товчхондоо, дэлхий даяар явагдаж буй, "Усны төлөөх тэмцэл" гэж ерөнхийлөн нэрлэдэг ч техник технологийн хөгжлийн нөлөөгөөр яг фронт дээрээ усны шинэ нөөц хайж олох /гадаргын ус/ гэхээсээ илүү, хэмнэх чиглэлд явагдаж буй дайнд татагдан орж,  хувь нэмрээ оруулах боломж бүрдэж байгаа юм.    

УСНЫ ТӨЛӨӨХ ТЭМЦЛИЙН ТОЙМ

Манай дэлхий 1366 сая шоо км усны нөөцтэй. Үүний 97 далайн шорвог ус бөгөөд үлдсэн гуравхан хувийг цэвэр усны нөөц бүрдүүлдэг. Энэ 3 хувийг 100 хувь гэж үзвэл 90 хувь нь мөс, 47 мянган шоо км-ийг газрын доорх ус бүрдүүлдэг. Үлдсэн 13.5 сая км3 орчим нь гадаргын ус. Хүн төрөлхтөн эхэндээ гүний усыг ашиглах явдал нийтлэг байсан. Харин одоо гүний усны нөөц харьцангуй бага хувийг эзэлдэг гэдгийг мэдсэн тул арай илүү нөөцтэй гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх, цэвэршүүлээд дахиж хэрэглэх чиглэл рүү явж байгаа гэж хэлж болох юм.

Гүний усны нөөц дундарч доошлох нь байгаль экологт асар их хор хохирол учруулдаг болохыг амьдрал дээр амссан нь мөн энэ чиглэлд бодитой анхаарахад хамгийн том нөлөөг үзүүлж, хүссэн хүсээгүй ажиллахыг шахаж байна. Өдгөө дэлхий нийтэд хэрэгжиж байгаа усны менежмент бүхэлдээ гүний усны хэрэглээг багасгаж гадаргын болон саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд төвлөрч байгаа юм.

ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМ ТӨСЛҮҮД 

Гадаргын ус ашиглах төслүүд

БНХАУ: Хөх мөрний усыг хойш татах төсөл хэрэгжүүлээд эхэлсэн. Алтайн нуруунаас урсдаг Эрчис мөрний усыг Шинжаан –Уйгар луу татаж, ойрдын Ил мөрний усыг хөвөн тарвасын тариаланд ашиглаж, Балхаш нуурыг татрахад хүргээд байна /Гэхдээ казахууд металлургийн үйлдвэртээ балхаш нуурын усыг ашиглдгаас гадна орон нутаг зүйл бүрээр ашигласаар экологийн сүйрэлд оруулахад ойрхон болоод буй/.      


Ерөнхийдөө Хятадад баригдсан усан сан, цөөрөм байгууламжуудыг тоолсноос тэнгэрийн од тоолсон нь амар гэгдэх хүртлээ ажиллажээ.

АНУ: Америкийн үндэсний ус-энергийн холбоо NAWAPA Канад,Аляскийн голуудын усыг дамжуулан түгээх, бие биенийхээ усны урсацыг тэжээх усны хэрэгцээ хангах баталгаатай болгох томоохон төсөл хэрэгжүүлж байна.

Энэтхэг: Ганга мөрний усыг Энэтхэгийн өмнөд хуурай мужууд, деканы хойг руу татах зууны төсөл хэрэгжүүлж байна.

Турк:  1200 орчим усан сан, үйлдвэр,уурхай, ХАА бүхий аялал жуулчлалын бүс байгуулах 20 гаруй тэрбум ам.долларын өртөгтэй цогц төслүүдийг хэрэгжүүлж байна. 

Ус цэвэршүүлэх төслүүд

Кувейт: Кувейт улс бохир ус цэвэршүүлэх чиглэлээр дэлхийн хамгийн том төслийг Умм аль Хайманд хэрэгжүүлж байна. Энэ цогцолбор ашиглалтад орвол нутгийн өмнөд хэсгийн хот суурингаас гарах бохир усыг цэвэрлээд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг цэвэр усаар хангах бөгөөд  бохир ус цуглуулах, цэвэрлэх, түгээх, эрчим хүч үйлдвэрлэх, бордоожуулах, үйлдвэрийн ашиглалтад бүрэн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх болно. Дөрвөн жил баригдаж, цэвэршүүлэх станц нь 25 жил ажиллах тооцоо хийжээ.


Хамгийн сүүлийн үеийн, жишиг болохуйц нь энэ болохоос цэвэршүүлэх чиглэлээр үй түмэн төсөл дэлхий даяар хэрэгжиж байгаа. Тэдгээрийн нэг нь Улаанбаатар хотод хэрэгжих цэвэр усны төсөл юм.

МОНГОЛ: Манай улс АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай хамтран 461 сая ам.долларын өртөгтэй усны менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд ус цэвэршүүлэх станц баригдаж буй. Цэвэрлэх байгууламжтэй нэг цогц болгон хөгжүүлж байгаа энэ төсөл хэрэгжсэнээр Цахилгаан станцын усны хэрэглээг саарал усаар хангана.

Хамгийн гол нь усны менежмент цогцоороо өөрчлөгдөж, иргэдийн ухамсрыг ч өөрчилнө гэж харж байна.    

Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулаад манайх олон үүрэг хүлээж байгаа. Усны салбарын зөөлөн дэд бүтэц буюу бодлого, эрх зүйн орчныг шинэчилж, усны эдийн засгийн үнэ цэнийг бодитоор тогтооно. 

Төв цэвэрлэх байгууламж руу орж байгаа усны бохирдуулалтын түвшинг бууруулахын тулд бохирдуулагч үйлдвэрүүд төлбөр төлдөг болно. Бохирдуулагч үйлдвэрүүд өөрсдийнхөө дэргэд заавал багахан хэмжээний усыг урьдчилан цэвэршүүлэх төхөөрөмжүүдтэй болох шаардлагыг тавина. Усны салбарыг эмчилж, эрүүлжүүлнэ гэсэн үг. Мэдээж, эмчилгээ болгон тодорхой хэмжээний “өвдөлт” өгнө. Усны үнэ нэмэгдэнэ.  

Дээрээс нь, төслийн хэрэгжилтэд манай улс 111.8 сая ам.доллар /Одоогийн ханшаар 280 орчим тэрбум төгрөг/ гаргах ёстой. Оюутолгойн 66, 34 гэдэг шиг 461 сая ам.долларын өртөгтэй төсвөө хоёр талаасаа хувь тэнцүүлсэн хөрөнгө гаргаж хийсээр дуусгана гэсэн үг. Бүр тодорхой хэлбэл, жил бүр 60 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс хийсээр дуусгах байв.  

Харамсалтай нь, цар тахлын хоёр жилд манай тал өөрт ногдсон санхүүжилтээ маш багаар хийсэн учир нөгөө талаас ч бага мөнгө орж ирж, төсөл удааширсан байлаа. Манай талаас хөрөнгөө гаргаж чадахгүй бол нөгөө талаас ч мөнгө орж ирэхгүй ажил зогсоно. Төслийн санхүүжилтийн зарчим манай талыг илүү үүрэгжүүлсэн байдалтай буюу "Төсөл таван жил хэрэгжээд л АНУ крантаа хаана. Мөнгө үлдсэн байсан ч хамаагүй" гэдэг байдлаар тохирсон нь нэг талдаа манайхан ажлаа шуурхай явуулах нөхцөл болж байсан. Хэрвээ манай талаас шалтгаалаад барилга байгууламж дутуу үлдвэл өөрсдийн хөрөнгөөр барьж дуусгана гэх зэргээр эрсдэл бол байсан.  

Гэвч гаднаас нэгэнтээ их хэмжээний буцалтгүй тусламж орж ирж байгаа учраас бүх бололцоогоо дайчлаад нэг ч гэсэн асуудлаа шийдээд авах нь бидний хувьд том боломж. Тиймээс ирэх жилийн төсөвт манай талаас гаргах ёстой санхүүжилт болох 50 сая ам.долларыг бүтнээр нь суулгаж өгчээ.

Ингэснээр төсөл амжилттай хэрэгжих нь тодорхой болж, хоёр жилийн дараа гэхэд  улаанбаатарчууд ундны усны найдвартай эх үүсвэртэй, усанд дээд зэргийн арвич хямгач ханддаг болж төлөвших нь гарцаагүй. Мэдээж энэ бүхэн одоо байгаагаас илүү түрийвчинд халгаатай, өөрөөр хэлбэл амьдралд тодорхой дарамт үзүүлж байж хэрэгжинэ. Усны үнэ нэмэгдэх тооцоо бий. Гэхдээ яая гэхэв., яах ч аргагүй. Усаа хэмнэлгүй, усаанд хандаах хандлагаа өөрчлөлгүй горьгүй.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.12
    2023/10/31

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

    Хариулах