Я.Содбаатар: Ерөнхийлөгч цэрэг татлагатай холбоотой дүрэм журмыг өөрчлөх ёстой гэсэн

Х.Есү
2023/11/16

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар цэрэг татлагын асуудлаар мэдээлэл өглөө.

Я.Содбаатар: "Зэвсэгт хүчний салбарт засгийн газар болоод их хурлын түвшинд тодорхой асуудлууд ярилцаж байна.

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар зэвсэгт хүчний ангид үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг шалгах ажлын хэсэг гарсан. Парламентын түвшинд ч гэсэн зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, материаллаг баазыг сайжруулах чиглэлээр, зэвсэгт хүчнинд сахилга хариуцлагыг чангатгах чиглэлээр үүрэг чиглэл өгөгдөж байгаа. 

Цэрэг татлагын асуудалтай холбоотой асуудал бол зэвсэгт хүчний жанжин штабын асуудал. Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах салбар бол засгийн газрын байгууллага. Тийм учраас тэр зүйл дээр тодорхой үүрэг чиглэлүүд өгч байгаа. Ялангуяа цэрэг татлагатай холбоотой дүрэм журмыг өөрчлөх ёстой гэж байр сууриа илэрхийлсэн ерөнхийлөгч илэрхийлсэн" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна