Хархорум олон улсын анхдугаар кино наадам /Karakorum international film festival/ энэ сарын 7-ны өдөр БНСУ-ын найруулагч Чун Жи Ёнгийн бүтээл, “Хөвгүүд” киногоор эхлэхээр болжээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой энэ сарын 10-нд тохиож байгаатай холбогдуулан кино наадмын анхныхыг Хүний эрхийн сэдвээр явуулж байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс энэ хүрээнд “Хүний эрхийг кино урлагаар дамжуулж тунхаглах нь” сэдэвтэй хэлэлцүүлгийг хийх юм байна.
Кино ертөнцөд Монголын нэрийг гаргах нэг хэлбэр болох “Хархорум” олон улсын кино наадамд 22 бүтээл өрсөлдөж, ялагч нь энэ сарын 12-нд тодорно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна