Агааржуулалтын хоолой шатаж дөрвөн иргэн угаартжээ

Х.Есү
2 цаг 40 минутын өмнө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр орой 23:30 цагийн орчимд агааржуулалтын хоолой шатаж дөрвөн иргэн угаартжээ. 

Тодруулбал, орон сууцны хорооллын нэгдүгээр давхарт агааржуулалтын хоолой шатаж, их хэмжээний утаа гарч, улмаар 11, 12 дугаар давхарт тархжээ. Дуудлагын дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид очиж ажилласан байна. 

Их хэмжээний утаанаас болж 12 давхрын оршин суугч 27 настай иргэн эхнэр болон нэг нас, 16 настай хүүхдийн хамт угаартсан байсныг гарган эмчид хүлээлгэн өгчээ.. Утаажилтын бүсээс 45 /том хүн-37, хүүхэд-8/ гарган ажиллажээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.74
    1 цагийн өмнө

    11 teidee hvvhedtei Bolson hereg vv

    Хариулах