ТАНИЛЦ: Х.Нямбаатарын зурсан “Утааг бууруулах төлөвлөгөө”

Zuv.mn
2 цаг 37 минутын өмнө

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа “Агаарын бохирдол үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг хэрхэн буулгах талаар урт болон дунд хугацааны төлөвлөгөө гаргаж ажиллах” чиг үүрэг бүхий Үндэсний хороог Байгаль орчны сайд С.Одонтуяагаар ахлуулан байгуулсан талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл уг хорооны Нарийн бичгийн даргаар ажиллах Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар утааг бууруулах чиглэлээр ойрын хоёр жилд авч хэрэгжүүлэх арга хамжэээний төлөвлөгөө ил болжээ.

Тодруулбал,

- 100 мянган айлд зориулсан газын үйлдвэр, дэд бүтэц байгуулах зураг төслийг эхлүүлж, хоёр жилийн дотор түлшнээс газ руу шилжинэ

- Стандарт бус яндантай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй, журамлана

- Асар их утаа ялгаруулдаг 84 мянган айлын яндан зуухыг нэн яаралтай шинэчилнэ

- Газаар халдаг 20 мянган айлын яндангүй бүс нутаг байгуулна

- V Цахилгаан станц барьж байгуулах хөрөнгө оруулалт татах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна