Дорнод аймагт гэрээсээ гараад сураггүй болсон 33 настай залууг эрэн хайж байна

Т.Отгонсувд
15 цаг 17 минутын өмнө

Гэрээсээ гараад сураггүй болсон 33 настай эрэгтэйг эрэн хайж байна. 

Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт тус сумын харьяат иргэн Х нь арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон байна. Эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 20:45 цагт ОБЕГ-т хүргүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Х /33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 12.23-ны өдрийн 21:20 цагаас мөн өдрийн 23:45 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Өнөөдөр буюу 12.24-ний өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна