Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтийн бойны тоот гудамжинд автомашин мөргөлдсөн” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Уг дуудлага мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад иргэн "С" /эр.55н/ нь Toyota Carina маркийн автомашиныг жолоодож яваад иргэн Т-ын жолоодож явсан Volvo FMFH маркийн автомашины араас мөргөсөн осол гарчээ. Ослын улмаас жолооч С /эр.55н/ амь насаа алдсан, 1 зогчигч гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна