П.Наранбаяр: Хүүхэд зодсон багшийг ажлаас нь чөлөөлнө

Х.Есү
15 цаг 37 минутын өмнө

Өчигдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургуулийн багш А.Мягмарсүрэн 3 дугаар ангийн сурагчаа хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар өшиглөж зодож буй бичлэг цахим орчинд тархаад байна. 

Энэхүү асуудалтай холбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяраас багшид ямар хариуцлага тооцох асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

 П.Наранбаяр: "Архангай аймагт багш хүүхэд зодсон асуудал гарсан. Бид тодруулсан. Энэ бол бодитой болсон өчигдөр болсон үйл явдал. Боловсролын газар нь тэр сургууль дээр очиж ажилласан. Багш нь өөрөө ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөөд, өргөдлөө өгчихсөн байгаа. Ёс зүйн хороо нь хуралдаад шийдвэрээ гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл тэр багш хүн ажлаасаа чөлөөлөгдөж байгаа. 

Энэ бол хуулиар хамгийн хориотой зүйл. Ямар шалтгаанаар ингэсэн бэ гэдэг асуудлыг ярихаас өмнө бид дахин ийм үйлдэл гаргахгүйн төлөө бүхий л талаар ажиллах болно" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.231
    14 цагийн өмнө

    Өөрөөр хэлбэл тэр багш хүн ажлаасаа чөлөөлөгдөж байгаа ч гэх шиг

    Хариулах