Хамтран амьдрагчаа сална гэсний улмаас онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал шүүгдэгч Г.Д нь *** тоот гэртээ 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд согтуурсан үедээ хохирогч Д.Б-г алахыг завдсан, М.О-ыг онц харгис хэрцгийгээр алсан буюу хүнийг алах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэх хэрэгт холбогджээ.
Уг хэргийг үйлдсэн этгээд нь 28 настай, эрэгтэй. Хэрэг үйлдэх болсон шалтгаан нь хамтран амьдрагч нь өөрөөс нь салахаар болсны улмаас түүнийг "алж чадна" гэдгээ нотлон харуулахын хэрцгийгээр хөнөөж, мөн дэргэд байсан найзынх нь биед халджээ.
Хэрэг үйлдэгч хамтран амьдрагчийнхаа толгой, хүзүү хэсэгт нь гурилын илдүүр модоор удаа дараа цохиж хүзүү хэсэгт нь заазуураар 3 удаа, хүзүүний ар хэсэгт 2 удаа цохиж, зүсэж баруун хацар, баруун завж хэсэгт хатгаж олон тооны хөнгөн, хүнд, хүндэвтэр шарх үүсгэж алсан байна.
Мөн тухайн үед гэрт нь хамт байсан найзыг нь санаатай алахад шууд чиглэсэн үйлдэл хийсэн хэдий ч үр дагавар нь түүний эрүүл мэндэд халдсан ба гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр зэргийг үндэслэн хохирогч Д.Б-г алахаар завдсан гэж үзжээ.
Иргэдийн төлөөлөгч Ц.Сувданчимэг нь шүүх хуралдаанд “...Хүний аминд хүрсэн нь яах ч аргагүй гэм буруу мөн...” гэх дүгнэлтийг гаргасан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Дээд шүүх тогтоолдоо зөвхөн зүйлчлэлийн асуудлыг дурдсан байдаг. Хохирол төлбөрийн тухайд сэтгэл санааны хохирлоо гаргуулна...” гэв.
Хамтран амьдрагчаа онц хэрцгийгээр хөнөөсөн Д нь өгсөн мэдүүлэгтээ "Би эхнэртээ уурлаад бухимдалтай унтах гээд байхад М.О нь хамт архи ууя гээд байхаар нь уурандаа ширээн дээр байсан гурилын илдүүрээр М.Оын хүзүү, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. М.О надад цохиулаад хойшоо орон дээр дээш хараад унахад би ширээн дээр мах идээд ил тавьсан байсан хар иштэй жижиг заазуурыг аваад М.Оын хүзүүний урд хэсэгт 2-3 удаа зүссэн. М.О-ын хүзүүнээс нь маш их цус гарч, хүзүүгээ хоёр гараараа бариад хажуу тийшээ унахаар нь би үргэлжлүүлж хүзүүний ар хэсэгт нь 1-2 удаа заазуурын иртэй хэсгээр цавчсан тухайн үед би энэ хоёрыг зүгээр ална л гэж бодоод өрөөний баруун талын орон дээр унтаж байсан Д.Бгийн толгой хэсэгт гурилын илдүүр модоор цохисон чинь Д.Б босоод ирэхээр нь гурилын илдүүрээр дахин 1 удаа цохиход буцаад газарт унахад би ширээн дээр байсан архины шилийг авч Д.Б-гийн толгой хэсэгт нэг удаа цохиход шил хагарахаар нь би үхчихлээ гэж бодоод гадуур хувцсаа өмсөөд өрөөнөөс гараад хүн мэдэхгүй гээд хаалгыг гаднаас нь түгжээд шууд *** тоотод байрлах аав Н.Г-гийн гэрт очсон...” гэжээ.
Талийгаач М.О нь гавал тархи, хүзүү хоолойн хавсарсан гэмтэл буюу хүзүү, төвөнхийн мөгөөрсний зүсэгдсэн шарх, цагаан мөгөөрсөн хоолой дах цусархаг агууламж, сорогдох хэлбэрийн амьсгал бүтэлт, толгойн дух, зулайн цавчигдсан шарх, гавлын дух, ухархайн дээд хана, гавлын дунд хонхор, тахиан залаа ясны цөмөрсөн шугаман хугарал, дагз ясны хугарал, аалзан бүрхүүлийн голомтлог цус харвалт, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ.
Иймд шүүхээс "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “хүнийг онц харгис хэрцгийгээр алахаар завдсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
188.33.234.1
28+20=48 боловч шоронд ял сайн хийгээд хоногоо хасуулаад 40 тэй л гараад ирэх юм байна
Хариулах202.9.47.1
30 жил хорь.
Хариулах202.126.89.138
Yioyy Iim Hvnd 20jiliinl yal onooj bgnmuu bvhel bvten hvn vheid dhin neg hvn bertej gemtesen bhd areichde
Хариулах