С.Одонтуяа: Зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлбэл захиргааны арга хэмжээ авна

Т.Отгонсувд
4 цаг 1 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлаар гарсан шийдэрүүдийг Байгаль орчны сайд С.Одонтуяа мэдээлэл хийлээ. 

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар Байгаль орчны сайд С.Одонтуяа ажиллаж, нарийн бичгийн даргаар Х.Нямбаатар ажиллахаар болсон. 

С.Одонтуяа "Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ойрын үед хэд хэдэн яаралтай ажил хийхээр төлөвлөж байна.

Сайжруулсан түлшний дараагийн шилжилтийг хэрхэн хийх вэ гэдгийг Үндэсний хороо хариуцаж ажиллана. Мөн зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж байгаа газруудад захиргааны хариуцлага ногдуулна. Үүнийг Нийслэлийн ЗДТГ хариуцна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2000 гаруй төрийн автомашинуудыг Евро5 стандартын түлшний хэрэглээнд шилжүүлэх даалгавар өгсөн. 2023 онд 325 мянган машин нийслэлд байсан бол өнөөдөр 804 мянган машин байгаа нь агаарын бохирдолд нөлөөлж байна. Мөн дизелийн хангамж, үнийн асуудлыг ОХУ-ын талтай ярилцана.

Цаашдаа ногоон шилжилт хийх ажлыг Үндэсний хороо дэмжиж ажиллахаар болсон" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна