Х.Нямбаатар: Сайжруулсан шахмал түлшний найрлагыг өөрчлөх судалгааны ажил эхэлсэн

Т.Отгонсувд
3 цаг 38 минутын өмнө

Нийслэлийн утааны асуудлаар Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Ерөнхийлөгч утааны асуудлаар Засгийн газрын гишүүдтэй уулзаж, чиглэл өгсөний дагуу "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо"-г буцаан байгуулж  С.Одонтуяа ахалж, Х.Нямбаатар Нарийн бичгийн даргаар нь ажиллах болжээ. 

Х.Нямбаатар " Агаарын бохирдлын 56 хувийг гэр хорооллын утаа, 29 орчим хувийг автомашин тээврийн хэрэгсэл ялгаруулж байгаа үлдсэн нь Цахилгаан станц, уурын зуух ялгаруулж байна. Нийслэлийн хэмжээнд жилд 520-540 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэж байна. Сайжруулсан шахмал түлшний найрлагыг өөрчлөх судалгааны ажил эхэлсэн байгаа.

Өнөөдрийн байдлаар 804 мянган автомашин Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Өдөрт 350-400 мянган автомашин хотын төв хэсгийн хөдөлгөөнд оролцож байна. Хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын дийлэнх нь нүүрсэн яндангүй приус машин байна. Тиймээс нүүрсэн яндангүй машиныг нийслэлд явуулахгүй. 

Мөн 60 мянган айлыг гэр, байшингаа дулаалах зөвлөмж өгсөн. 84400 айлын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай байна. Үүнээс болж иргэд угаартаад байна.  Тиймээс стандартыг хангасан зуухны тендерийг зарласан. Өмнөх жилүүдэд зуухны асуудал шүүмжлэл дагуулаад зогсож байсан. Энэ жил бас улсаас төсөв батлаад тендер зарласан. Зуух шинэчлэлийг шүүмжилж, зогсоож байгаагийн ЗОЛИОС нь угаартаж байгаа иргэд болж байна.  ЯНДАНГҮЙ  бүс зарлаж, 20000 айлыг LNG газ руу шилжүүлнэ" гэв.


 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.169
    36 минутын өмнө

    84000 зуух шахах гээд наадуул чинь албаар Утаа Хоры нь ихэсгээд бгаам биш үү? 70 схя долларын хамгийн багаар 40% ии нь хармаалчих нь гэхээр овоо биз! Цэвэр ашиг 20 сая доллар!

    Хариулах