Ардчиллын төлөөх улс төрийн намууд нэгдэж “Ардчилсан нам” үүсгэн байгуулагдсан /2000.12.06/ өдрийг угтаж “Democracy Summit” бодлогын реформын хэлэлцүүлгийг “Бултаараа баяжигтун” уриан дор зохион байгууллаа.
Бодлогын реформын хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр "Бодлогын реформ-Хөгжлийн стратеги”, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Засаглалын реформ-Иргэн нь баян Монгол”, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь "Бодлогын улс төр", УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Хүний эрхийн реформ-Алдарч буй хүний эрх, алсарч буй эрх чөлөө”, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд асан, УТЗ-ийн гишүүн Х.Тэмүүжин "Хуулийн реформ-Төрийн зохицуулалтаас өөрийн зохицуулалт руу” , УИХ-ын гишүүн асан, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа "Төсвийн реформ-Алдагдалгүй төсөв, өргүй төр”, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж "Хөдөлмөр эрхлэлтийн реформ-GIG economy & Digital platform”, Говь-Алтай аймгийн Засаг дарга, ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар “80+ хөтөлбөр”, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Ганхуяг “Монгол улсын эдийн засгийн асуудал ба сонгууль” , Эдийн засагч Н.Энхбаяр “Өөрчлөгдөж буй дэлхийн эдийн засаг” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр "Бодлогын реформ-Хөгжлийн стратеги" илтгэлдээ
"Эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийн, намын баярын халуун мэндийг дахин хүргэе!
Би баярын өдрөө ганц зүйлийг хатуу хэлмээр байна. Өнөөдөр энд ярьсан бодлогоос өөр бодлого хэрэгжихгүй гэдгийг хэлье. Монголчуудад эрх чөлөөг нь өгч чадвал нэг хүнд ногдох ДНБ 10,000 долларт хүрнэ. Үнэхээр сонгогдмоор байвал тойрог дээрээ оч. Айлын хаалга тогш, гар барь, эрх чөлөөний үнэ цэнийг ярь тэгж чадвал ялж чадна. Иргэд дундаа оролгүйгээр кофе шоф хэсч улс төр хийдгээ болих хэрэгтэй.
Ирээдүйн Монголд үнэнг тогтооё гэвэл боловсролыг өөд нь татах хэрэгтэй. Тэгэхийн тулд шинжлэх ухааны орныг зорих хэрэгтэй. Маш цөөхөн хүнээ өндөр бүтээмжтэй болгодог байх хэрэгтэй.
Бидний бодлого, ус агаар мэт хэрэгтэй байна. Өнөрцэцэгийг хамгаалаарай. Та бүхэн сэтгүүлчдээс хэзээ ч өс нэхэж болохгүй. Гантөмөрийг юу гэж ярьсан нь хамаагүй, эрх чөлөөний үнэ цэн тэнд явж байгаа гэдгийг хэлмээр байна" гэдгийг онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.63
АН хэсэг нь манлайлан баяжиж тэд бусдыг чирч явах ёстой гэсэн баруунтан шүү дээ.Ядуучуудыг зүүний нам л харна
Хариулах