Лу.Гантөмөр: Төрд очоод бизнес хийх гэж байгаа бол хол байгаарай

Zuv.mn
2023/12/06

Ардчиллын төлөөх улс төрийн намууд нэгдэж “Ардчилсан нам” үүсгэн байгуулагдсан өдрийг угтаж “Democracy Summit” бодлогын реформын хэлэлцүүлгийг “Бултаараа баяжигтун” уриан дор хийж буй билээ.


Хэлэлцүүлгийн үеэр АН-ын дарга Лу.Гантөмөрөөс ирэх оны сонгуульд хэр бэлтгэлтэй байгаа талаар тодруулахад  "Ардчилсан намын эв, эеийн асуудал шийдэгдсэн. Ардчиллын төлөө явдаг хүмүүс нэг завинд суусан. Гэхдээ ардчиллыг өөрийг нь үгүйсгэдэг том хүч байна. 

Энэ хүч намын зарим нэг хүмүүсээр дамжуулаад илэрч байна. Би тэгж л харж байгаа. Гэхдээ бид он гараад сонгуулийнхаа бэлтгэл ажилд ороод сонгуульдаа ямар ч асуудалгүй орно. 

Би энд нэг л зүйлийг сануулья. Төрд очоод бизнес хийх гэж байгаа бол хол байгаарай. Үнэхээр улс төрд ормоор байгаа бол аж ахуйгаа мартаад ор.  Энэ бол АН-ын жинхэнэ ардчиллыг авчрах цорын ганц сонголт. Төр, бизнес хоёр холилдохоороо л завхраад байна" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна