Д.Сосорбарам: Ардчилал, эрх чөлөө хоёрыг ялгаж ойлго. Барууны үзлээр ялгараад явъя

Zuv.mn
2023/12/06

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан өдрийг угтаж “Democracy Summit” бодлогын реформын хэлэлцүүлгийг “Бултаараа баяжигтун” уриан дор Туушин зочид буудалд тус нам хийлээ.

Энэ үеэр тус намын ҮБХ-ны гишүүн Д.Сосорбарамаас байр суурийг нь тодрууллаа. 


Тэрбээр "2024 оны сонгуульд үр дүнд хүрэхийн тулд АН үзэл санаагаараа ялгарах хэрэгтэй. Үүнд сайндаж, муудаад байх шаардлага байхгүй. 

Халамжийн тогтолцоо энэ тэр гээд зүүний үзлийг ярьж байгаа бол тийшээгээ яв. Хүн өөрөө, өөрийгөө авч явах тэр боломжийг хүнд өөрт нь үлдээе. Эрх чөлөө, өмчийн эрхийг  хамгаалъя гэж байгаа нь нөгөө тийшээ гар.

Ардчилал, эрх чөлөө хоёрыг ялгаж ойлго. Төр эдийн засагт хутгалддаггүй байх гэсэн барууны чиг баримжааг тодотгож ярихгүй бол  болохгүй. Би өнөөдөр хуралд нь суугаад нэлээд анзаарлаа. Цэвэр барууны үзлээр ялгараад явъя л гэж байгаа юм. 

Тийм учраас би илтгэлүүдийг сонслоо. Манай дүү нар хоёр хэлтэй болчихсон юм байна. Нэг хэлээрээ зүүний, нөгөө хэлээрээ барууны үзэл яриад байна. 

Ойлгож байна уу. Нэг хөлөөрөө барууны, нөгөө хөлөөрөө зүүний үзэл дээр сонгоод энэ хоёр нь салаад ангайвал аарцаг нь задардаг юм байгаа биз дээ. Тэгэхээр аарцгаа хагалахгүйн тулд цэвэр баруун дээрээ зогс. Эсвэл тэр зүүн дээрээ зогс. Үзэл санаагаараа л нэгд гэдгийг хэлээд байна шүү дээ.

Өнөөдөр 22 яамтай, 22 сайдтай, 22 дэд сайдтай, 260 гаруй төрийн байгууллагатай ийм данхар тогтолцоотой болчихоод байна. Тэгэхээр АН барууны үзэлтэй нам байя гэвэл өөрсдөө данхайхаа болих хэрэгтэй. 

Энэ дотор байгаа ахмадуудын холбоо, залуучуудын холбоо, эмэгтэйчүүдийн холбоогоо бүгдийг нь тараах хэрэгтэй. Тэр олон 15 дэд даргаар юугаа хий юм. Тийм биз дээ. Намын удирдлага нь өөрөө шинэчлэлийг хийх хэрэгтэй. 

Тэгэхээр чинь өөрийнхөө үнэ, бизнесийг дээдлэх хүмүүс ороод ирнэ. Тийм үзэл санаатай хүмүүсийг зүгээр зөнд нь орхичих. Экстрем гэмээр тийм үйлдлийг энэ нам хийх хэрэгтэй. 

Гэвч тэгж чадахгүй байна. Дэлхийд Аргентины Ерөнхийлөгч гарч ирлээ. Ямар зоригтой, эрч хүчтэй гарч ирэв. Хүн жаргаах гээд битгий тамлаад бай. Хүн жаргах боломжийг өөрт нь өгөөд орхи л доо" гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.192
    2023/12/07

    Ali Ali ni Neeh ylgaa baihgui. Erh choloo bol hussenee hiih bus huulind zahiragdaj buruu zorvv gemt hereg buhnees angid amidrah ym. Huulia Erhemlen Zohitsovoos ter erh choloo. Ulsiin huuli tusgaar togtnol

    Хариулах
  • 59.153.114.96
    2023/12/06

    Zuv

    Хариулах