ХҮН намын Д.Гантулга “Суруга Монгол”-ын газрын “ДЭЭРЭМД” оролцсон уу

Zuv.mn
2023/12/07

Монголын нэртэй, зартай улс төрчид хуулийн байгууллагын нэр бүхий дарга нартай хамтарч  Японы хөрөнгө оруулалттай “Суруга Монгол”-ын газрыг булаасан ноцтой хэрэг ил болж, нийгэмд дуулиан дэгдээж байв. Тэгвэл уг хэргийн оролцогчид байж болзошгүй хүмүүсийн нэрс өнөөдөр ч нэмэгдсээр байна.

Хэргийг эргэн сануулахад“Суруга Монгол” ХХК нь Япон улсын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 88 га газар эзэмшиж байжээ.

2012 онд “Жапан таун” орон сууцны төслөө нэгэн зэрэг эхлүүлээд байсан тус компанийн барилгын тусгай зөвшөөрөл гэнэт үндэслэлгүйгээр цуцлагдаж байжээ. Тухайн үед Зам тээвэр , барилга хот байгуулалтын дэд сайдаар А.Гансүх ажиллаж байсныг холбож тайлбарладаг. Ингээд “Суруга Монгол” ХХК арга буюу эзэмшлийнхээ 37 га газрыг А.Гансүхийн хамааралтай “Монгол корпорейшн” ХХК”д шилжүүлж байжээ. Ерөнхийдөө А.Гансүх дэд сайд байхдаа “Суруга Монгол” ХХК-ийн барилгын зөвшөөрлийг нь үндэслэлгүй цуцлаад авлига хэлбэрээр газрыг нь авсныхаа дараа барилгын зөвшөөрлийг нь сэргээсэн гэхэд хилсдэхгүй юм.

Түүнчлэн тус хэрэгт ганц А.Гансүхээр тогтохгүй хууль хяналтын байгууллагын томоохон албан тушаалтнууд нэр холбогддог бөгөөд А.Гансүхийг тойрсон улс төр, хууль хяналтынхан “Суруга Монгол” ХХК-ийг дээрэмдчихсэн гэхэд болно.

Энэ талаар өнгөрсөн онд тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “ҮАБЗ-ийн НБД А.Гансүхийн хамаарал бүхий компани руу “Суруга Монгол”-ын хувьцаа шилжсэн юм байна лээ. Энэ асуудал шийдэгдэхгүй бол бид шударга ёсны тухай яриад ч хэрэггүй. Тэр Япончуудын өмнөөс, гэр бүлийнх нь өмнөөс уучлалт гуйх ёстой.” хэмээж байв.

Газар дээрэмдсэн Монгол корпорейшн” ХХК А.Гансүхийн дүүгийн компани

“Суруга Монгол” ХХК-ийн газрыг авсан “Монгол корпорейшн” ХХК-ийн 90 хувийг “Эм Жэй Ти” ХХК эзэмшдэг. Харин “Эм Жэй Ти” ХХК-ийг А.Гансүхийн дүү А.Ганболд 100 хувь эзэмшдэг байна.

ХҮН намын Д.Гантулга “Суруга Монгол” ХХК-ийн газрыг дээрэмдэхэд гардан оролцсон уу

Тэгвэл Суруга Монголын газрыг хууль бусаар булааж авах үед одоогийн ХҮН намын УЗ-ийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга “Эм Жэй Ти” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.

Тодруулбал Д.Гантулга 2013-2016 оны хооронд “Монгол корпорейшн” ХХК-ийн 90 хувийг эзэмшдэг, А.Гансүхийн дүү А.Ганболдын эзэмшдэг “Эм Жэй Ти” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан гэсэн үг юм.

Эргээд харвал “Суруга Монгол” ХХК-ийн газрын маргаан 2012 оноос эхтэй бөгөөд 2017 онд хамаг газраа алдаад дууссан байдаг. Олон нийтэд нэр цэвэр, асуудалд холбогдоогүй мэтээр “шударга” дүр үзүүлдэг ч бодит байдал дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг хохирооход гар бие оролцож Х.Баттулгын ойрын хүн гэгдэх А.Гансүхийн хамааралтай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь хачирхалтай.

 

 

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.96
    2023/12/07

    Gazar olgoh ni ard tumneere heleltseh asuudal bolsn

    Хариулах
  • 66.181.177.12
    2023/12/07

    ЗАСАГ энэ дээрэмд оролцсон дээрэмчдийг шүүхийн тавцанд аваачих ёстой. ЭНЭ хэрэгт оролцсон хүмүүсийг олон удаа ил бичсэн. ОДОО хэргийг шүүхэд аваачин үнэн, худлыг тодорхой болгох ёстой.

    Хариулах