Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өмнөговь аймагт үүссэн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөр болсон байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр "Сүүлийн үед УИХ дээр нэгэн ноцтой мэдээлэл яригдаж, олон нийтийг цочирдууллаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн газар нутгийг гадаад иргэнд эзэмшүүлсэн ийм ноцтой баримт ил боллоо. Энэ агуулга дээр Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой анхаарч, хууль хяналтын байгууллагынхан яаралтай шалгаж, гарсан үр дүнг ард олонд мэдээллэх чиглэлийг Засгийн газарт өглөө" хэмээв. Улмаар Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж буй чиглэлийг бүрэн эхээр нь уншиж танилцуулсан юм..
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.119
Нэхийт гэгчийн бүх хөрөнгийг нэрийг нь ч хураа. Улсын баатар Нэхийтийн нэрийг хулгайчаас хурааж ав
Хариулах