Төрийн байгууллагууд тусдаа мэдээллийн сан үүсгэдэг байдлыг таслан зогсооно

Х.Батсайхан
2023/12/07

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна.  

Төслийг хэлэлцэх эхлэхэд гишүүн Г.Тэмүүлэн “Яам, төрийн захиргааны байгууллага тус, тусдаа мэдээллийн сантай байдаг. Гэтэл нэг том биг дата сан үүсгэж зардал багасгах шаардлагатай байна. Энэ хийдлийг хэзээ арилгах вэ. Энэ хуулиудын хүрээнд шийдэх боломж байгаа юу” гэж асуусан.

Цахим хөгжлийн сайд Н.Учрал энэ асуултад “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар бие даасан мэдээллийн сан үүсгэхийг хориглосон ч газрууд тус, тусдаа мэдээллийн сан үүсгэсээр байгаад хоорондоо харилцахаа больчихсон. Энэ байдлыг сая Засгийн газар үгүйсгэсэн байгаа. Энд хэлэлцэж байгаа хуулиудын хүрээнд 606 мэдээллийн санг биг датаны санд нэгтгэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд шилэн гов цахим хуудаст мэдээлийн сангаа байршуулах үүргийг тусгаж, төрийн байгууллагуудаа шахаад явж байгаа.

Бас нэг зүйл хэлэхэд, Архивын тухай хуулийг эргэж харахгүй бол болохоо байжээ. Өнөөдөр баримтуудыг цахимаар архивлаж байгаа. Гэтэл цаасан хэлбэрийн баримт нэхдэг зохицуулалттай хуулиуд байна. Үүнээс болоод цахим хэлбэрээр хадгалагдсан баримтуудыг цаас болгодог явдал байна. Хууль нь нэгэнтээ цаасаар гээд гарчихсан байгаа учраас тэр хуулийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Тиймээс энэ асуудлыг хуулиар” гэж хариуллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна