Дөрөв хоног үргэлжилсэн нүүрсний сонсголын эхний үе шат өндөрлөв. Сонсголын хүрээнд 178 гэрч дуудсан бөгөөд дотор нь ЭТТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн нэр байсан. Гэвч түүнд ямар нэг мэдэгдэл ирээгүй бөгөөд сонсголд оролцох хүсэлтээ ар гэрийхнээрээ дамжуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт гаргасан. Мөн сонсгол явагдах үеэр ч С.Ганбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд ч Б.Ганхуягийг Нүүрсний сонсголд оролцуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр ийн тайлбар хийжээ.
Тэрбээр, "УИХ-ын хяналт шалгалтын Түр хорооноос 2023.11.29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. 2023.11.30-ний өдөр Ерөнхий прокуророос Б.Ганхуяг нь шүүхэд хэрэг нь шилжсэн бөгөөд прокурорын байгууллага шийдвэрлэх боломжгүй бичиг ирүүлсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхэд хэрэг нь шилжсэн, шүүн таслах ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, төр, нам, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцохыг хориглосон бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалт бүгдэд, тэр дундаа УИХ-ын гишүүнд ч хамаатай. Шүүхийн шийдвэр, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс намайг оролцуулахад түлхэж Монгол Улсын Үндсэн хууль зөрчүүлэх үйлдэл хийлгэх санаархалд би автахгүй. Энэ нь гэмт хэрэгт тооцогддог.
Үндсэн хуулийн зүйл, заалт, үг үсгийг би хэн нэгнээр заалгахгүйгээр мэднэ. Шүүхээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарт ч Үндсэн хуулийн дээрх заалтыг сануулж шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүйг бичгээр ирүүлсэн байна." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.178
Ganhuyg unenee ochij omgoologch hiihgue. Ene sonsgol zuvuus zuv. Alsiin hugjliig tungalagaar harnaa
Хариулах202.126.89.178
Gol zahiral gerchiig oruulahgui shuuh gj yu baidag ym. Ene hachin jujig Taviad Yaj ged baidag ym ain. Gerchgui hohirogchgui shuuh gej yu baisan ym. Zanuulla shu ergen nohor deslegchee
Хариулах