Улаанбаатараас захиалгагүй дизель түлш гаргахгүй

Zuv.mn
2023/12/11

Амралтын өдрүүдэд шатахуун тасалдаж, ШТС-уудад их хэмжээний оочир үүссэн. 

Уг асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар  мэдээлэл хийж байна. 

 Тэрбээр "Бидний хэрэглээг ОХУ-аас давж нийлүүлж чадахгүй байна. БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Үүнээс эхний 5000 тонн дизель түлш нь өнөөдөр ирнэ. Мөн дизель түлшний хувьд нөөцлөлт их байна.

Колонкуудаар дизель түлшнийг бөөний үнээс хямд зарж байгаа. Тиймээс колонкуудаас дизель түлшийг бөөнөөр нь авч цаашаа дамлаж зарах процесс их байгаа учраас Улаанбаатар хотоос ямар нэг захиалгагүйгээр, падаангүйгээр дизель түлш гаргахыг хориглож байна.

 Нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ. Нийлүүлэлт тасраагүй учир сандралдаж бүгд банкаа дүүргэх шаардлагагүй. Бүгд оочирлохгүй хоёр, гурав хоног болоход л асуудал шийдэгдэнэ" гэв.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна