Сүүлийн хэд хоног Улаанбаатар хотод шатахууны хомсдол үүсч, иргэд шатахуун түгээх станцуудад хэдэн цагаар дугаарлаж, хайж өнжлөө. Сүүлдээ АИ-95 бензинийг тодорхой хязгаартайгаар худалдан борлуулж байв.
Өнгөрсөн долоо хоногт салбарын сайд Ж.Ганбаатар “Шатахууны хомсдол үүсээгүй, тасалдал байхгүй” хэмээн мэдэгдсэн ч хэдхэн хоногийн дараа байдал түүний ярьсны эсрэг болж хувирчихлаа.
Тэрбээр дөнгөж сая хийсэн мэдээлэлдээ “Оросын талаас их анхаарч байгаа. Гэвч тус улс дотооддоо маш их асуудалтай байгаа. Үүнээс шалтгаалж байна. Шатахууны үнэ нэмэгдэхгүй. Нийлүүлэлт тасалдахгүй. Асуудал хүнд байгааг би ойлгож байна. Иргэд оочирлоод байвал байдал бүр дордоно.
Улсад одоогоор нөөц гэж байхгүй. Хэдийг нөөцөлж байгааг би мэдэхгүй. Манай дотоод хэрэглээ өссөн. Нийлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. ОХУ-ын нийлүүлэлт удаашралтай байна.
ОХУ дотооддоо ч хүнд байна. Нийлүүлэлт тасалдахгүй. Дизелийн хувьд хангалттай хилээр орж ирж байгаа. Дизель түлшний хангалт гурав хоногт хэвийн болно. АИ92 шатахууны хувьд нөхцөл байдал удахгүй сайжирна. Одоо иргэд гурав хоног бидэнтэй хамтран ажиллаж банкаа дүүргэхгүй, оочирлохгүй байвал байдал хэвийн болно” гэв.Гэтэл нөгөө талд нь аж ахуй нэгжүүдийн зарим нь татан авалт ирээгүй байгаа тул олгохгүй байна гэсэн тайлбарыг өгч байгаа.
Ийм эргэж буцсан, өмнөх мэдээллээ үгүйсгэсэн элдэв тайлбар тавихаасаа өмнө асуудлыг шийднэ, ажлаа хийж чадна аа гээд албан тушаалд очсоноо ухамсарлана уу. Чадахгүй бол чаддагт нь зайгаа тавьж өгнө үү, Ж.Ганбаатар сайд аа.
Сүүлдээ өвлийн хүйтэнд шатахуунд оочирлож буй иргэдийн буруу болоод хувирчихав уу, "Битгий оочирлоод хомсдол үүсгээд бай" гэхээс өөр тодорхой зүйл түүний мэдээлэлд алга. Утаатай, түгжрэлтэй, гадаа хүйтэн нөхцөлд иргэд машин унахаас өөр сонголт алга байна. Амьдралтай, бодитой зүйл яримаар байна, эрх баригчдаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
99.179.30.75
Нөхцөл,байдлыг урьдчилан харах чадваргүй төрийн түшээд,сайд байхад яаж асуудлыг шийдэх вэ?
Хариулах202.126.88.114
Business hiideg hun yagaad tord bn. Ene business hiideg humuusiig toriin Security naraas ch hol bailgasugai. Ghen
Хариулах202.21.108.7
Yostoi ocherlood bgaa humuusiin buruu l bolood yavchihlaadaa! Iim humuuseer ulsaa udirduulj bna shuudee!!!
Хариулах66.181.184.110
шатахуун түлш төд байна үгүй гэж дүн бүртгэл ярьдаг сайд байдаг юмуу.ажлаа хийдэггүй нөхдүүдээс салъя.
Хариулах31.165.93.231
Шагчингаар, дамын наймаагий нь хийлгэлдээ
Хариулах