“МАЛ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИЙН БИО-АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БИО-ХАМГААЛАЛ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ”-ний сургалт зохион байгууллаа

Zuv.mn
2023/04/14

Лабораторийн чанар хангалтыг сайжруулах ажлын хүрээнд Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөлтэй хамтран “МАЛ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИЙН БИО-АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БИО-ХАМГААЛАЛ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ” сэдэвт сургалт 2023 оны 3-р сарын 27-ноос 4-р сарын 12-ны өдрүүдэд бүсчлэн Хэнтий, Өвөрхангай, Ховд аймгуудад зохион байгууллав.

Сургалтад УМЭАЦТЛ, МЭЭСБУЛ болон аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч, эмч нар хамрагдлаа.

Сургалтыг Олон улсын сургагч багш Крис Морриси /FAO/, Үндэсний сургагч багш А.Улаанхүү/УМЭАЦТЛ/, Ц.Сэлэнгэ /ХӨСҮТ/, Др. Г.Батцэцэг /МААЭЗЭН төсөл/ нар удирдан явууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна