Бог малын мялзан өвчний 20 сая тун вакциныг хүлээн авлаа

Zuv.mn
2023/04/24

Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулан Иордан Улсын Жордан Био үйлдвэрлэлийн төв (JOVAC)-тэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Үүний хүрээнд Бог малын мялзан өвчний яаралтай дархлаажуулалтад шаардлагатай 20,0 сая тун хуурай вакциныг ажлын хэсэг хүлээж авч УМЭАЦТЛ-ийн хөргүүрт байршууллаа.

Улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 2023 оны 04 дүгээр сарын 15-наас эхэлсэн бөгөөд үүний дараагаар бог малын мялзан өвчний дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Бог малын мялзан өвчин: Өнөөдрийн байдлаар 3 аймгийн 6 суманд 6 голомтод хорио цээртэй, 3 аймгийн 8 сумын 10 голомтонд хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байна.
Нийт 2621 толгой мал өвчилж, 1000 толгой мал хорогдож, 1169 толгой мал шинж тэмдэг арилсан, тусгаарлалтад 475 толгой мал байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна