Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд НИТХ-ын хуралдааны 2022 оны 18-26 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангахад чиглэсэн 9 бүлэг 38 стандартыг батлуулж 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс бүх нийтээр даган мөрдөж байна.
Иймд батлагдсан хотын стандартыг мөрдүүлэх, стандартын хэрэгжилт, тогтоол шийдвэрийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны албан хаагчдад тайлбарлан таниулах, сурталчлах ажлын хүрээнд Хотын стандарт хяналтын газрын Хотын хөгжлийн стандартын хэлтсийн дарга Б.Ариунтуяа, Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Даваахатан, ахлах мэргэжилтэн Э.Гэрэлт-Од нартай хамтран сургалтыг өнөөдөр зохион байгуулав.
Мөн “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (MASAM II) төслийн танилцуулгыг СХД-т хэрэгжүүлэгч “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал, мэргэшсэн дотоод аудитор С.Цэрэнпүрэв хүрэлцэн ирж товч мэдээлэл өгөв.
Энэхүү сургалт нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад анхлан танилцуулж байгааг Хотын стандарт хяналтын газрын удирдлагууд онцлон дурдлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна