Сонгинохайрхан дүүрэгт Улс, Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг нэгтгэх уулзалтыг анх удаа зохион байгууллаа.
Дүүрэгт 2023 онд нийт 72 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд он дамжин хийгдэж буй бүтээн байгуулалтыг энэ жил яаралтай дуусгаж, ашиглалтад оруулах тал дээр ажлын хэсгийнхэн санал нэгдсэн. Мөн 2024 онд дүүргээс нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах чиглэлийг баримтлан ажиллахаар боллоо.
Уулзалтын үеэр 2023 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явц, шаардлагатай хөрөнгө оруулалт, хэмнэлтийн тухай хуулийн талаарх, Улсын төсөвт тусгуулахаар дүүргээс явуулсан саналын талаарх, Боловсролын яамнаас Сангийн яаманд хүргүүлсэн төсвийн хүрээний мэдэгдлийн талаар танилцуулсан.
Мөн дүүргийн Засаг даргын орлогч, УИХ-ын гишүүдийн ажлын албаны төлөөлөгчид, ДИТХ-ын төлөөлөгчид, хороон Засаг дарга нар нэмэлт мэдээллийг өглөө. Ингэснээр дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын мэдээллийн талаар УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, ДИТХ-ын төлөөлөгчид, дүүрэг, хорооны удирдлагууд нэгдсэн нэг мэдээлэлтэй болж байгаагаараа энэ удаагийн уулзалт чухал ач холбогдолтой боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна