Соёлын сэргэлт -2023 аян Дундговь аймагт болж байна. Дундговь аймаг бол дуу хуур, өв соёлын өлгий нутаг гэдгээр бусад аймгаас ялгардаг онцлогтой учраас давуу талаа харуулсан үйл ажиллагааг хөтөлбөртөө тусгасан байна. Мөн бүх ниитийг соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын өвийг хамгаалж , бүс нутагтаа тэргүүлэх үзүүлэлтийг нэмэгдүүлэх гэсэн чиглэлийн хүрээнд Адууны өв соёлын арга хэмжээг хийсэн, цаашлаад говь нутаг тэмээ олонтой тэмээний өлгий нутаг учраас Тэмээний өв соёлын арга хэмжээг хийнэ гэдгийг Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэллээ.
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат:
Соёлын сэргэлт 2023 аяны хүрээнд Соёлын яамнаас бүх ниитийг соёлын боловсролын арга хэмжээг боловсруулан соён гэгээрүүлэх ажлыг идэвхижүүлж, үндэсний соёлын дархлааг нэмэгдүүлэх урилга гаргасаны дагуу соёлын өвийг хамгаалж , бүс нутагтаа дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.
Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Дорж сүрэн :
Дундговь аймаг бол эртнээс дуу хуур өв соёлын өлгий нутаг гэдгээрээ алдартай бөгөөд энэхүү онцлог шинжээ харуулсан тоглолт, сургалтууд, үзэсгэлэн худалдаа зэрэг хөтөлбөрүүдийг төлөвлөжээ. Тухайлбал Монгол улсдаа хоёрхон байдаг Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театртайгаараа онцлог юм. Тиймээс ч Дундговь нутгийнхан хүүхдүүдээ багаас нь урлагийн авяасыг нээж дуу хууранд дуртай болгодог нь энэхүү театрын жишээгээр харагдаж байна.
Чингис хаан үндэсний музейн захирал, Академич , профессор С.Чулуун:
Энэ удаагийн соёлын сэргэлт арга хэмжээнд Соёлын сэргэлтийн бодлого, Улсын хүүхэлдэйн театрын жүжиг, сургалт, соёл урлагийн байгууллагын үйлчилгээний чиг хандлага, цуглуулгын менежмент, үндэсний цахим номзүйн сургалт, номын сангийн нэгдсэн систем сургалт , номын сангийн соёл олон нийтийн ажил, Монголын музейн тусгай үзэсгэлэн, Бүтээлт үйлдвэрлэл үзэсгэлэн худалдаа ,орон нутгийн соёл урлагийн байгууллагуудын үзэсгэлэн зэрэг хөтөлбөрүүд багтжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна