ндэсний сурын ууган мастер Монгол улсын мэргэн Ш.Жамбасамбуу агсны нэрэмжит харвуул наадам Дундговь аймгийн Мандалговь хотноо 6 сарын 17-18 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат: Уг сур харвааны тэмцээнд Монгол улсын дархан мэргэн 2 Монгол улсын даян мэргэн 2 Монгол улсын мэргэн 5 Монгол улсын гарамгай харваач 2 Монгол улсын гоц харваач 7 Монгол улсын онч харваач 1 Монгол улсын тод харваач 1 Аймгийн мэргэн 32 Спортын мастер 47 Спортын дэд мастер 17 болон аймгийн цолтой харваачид оролцлоо.
МУ-н соёлын элч, МУСГЗ Х.Дамдинсүрэн :
Харвуул наадмын эрэгтэй харваачид:
1. Өвөрхангай аймгийн уугуул, “Их өв” багийн харваач, МУ-ын гоц харваач Пүрэвийн Явуухулан
2. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, үндэсний сурын “Онч мэргэн” багийн харваач, спортын мастер Отгонбаатарын Дашдондов
3. Говь-Айлтай аймгийн Бугат сумын уугуул, Засагт хан клубын харваач, спортын мастер Сангидоржийн Анхмандах
4. Багануур дүүрэг, Уурхайчин клубын харваач, МУ-ын гарамгай харваач Нямсүрэнгийн Өлзийбилэг
5. Завхан аймгийн уугуул, спортын мастер Л.Дашнянжил нар тус тус шаргарлаа. Уг тэмцээнд Өвөрхангай аймгийн эрэгтэй эмэгтэй харваачид тэргүүн байр эзэлсэн амжилттай оролцлоо.
Өвөрхангай аймгийн уугуул, “Их өв” багийн харваач, МУ-ын гоц харваач П.Явуухулан:
Харвуул наадмын эмэгтэй харваачид:
1. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, “Их өв” баг, АПУ ХК-ий харваач, МУ-ын даян мэргэн Бадам-Очирын Пунсалдулам
2. Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул, Ёл мэргэн холбооны харваач, спортын мастер, аймгийн мэргэн Батмөнхийн Бямбаа
3. Хэнтийн аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн “Зуун мэргэн” холбоо, Чингис хааны дэлхийн академийн харваач, МУ-ын дархан мэргэн Холхорын Оюунчимэг
4. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, үндэсний сурын “Мондэ” багийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Лувсанцэрэнгийн Мөнхзул
5. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, “Өвөг уухай” багийн харваач, МУ-ын мэргэн Гийнаагийн Батзаяа нар тус тус шагналт байранд шалгарлаа.
вөрхангай аймгийн "Их Монголын харвуул" харваачдын нэгдсэн холбооны "Их өв" багын харваач , Апу компаны харваач , МУ-ын даян мэргэн Б.Пунсалдулам:
Өмнө нь тус тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагддаг баысан бол цаашид сурын спортын ууган мастер Жамбасамбуу агсны төрсөн нутаг Дундговь аймагт зохион байгуулагдахаар боллоо. Мөн түүний алдрыг мөнхжүүлж Дундговь аймгийн наадмын талбайн сур харвааны газар гэрэлт хөшөө байгуулахаар нутгийн удирдлагууд ярилцаж шийдвэр гаргалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна