ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин саяхан АНУ-ын сэтгүүлч Такер Карлсонд ярилцлага өгч, түүндээ Украин руу халдсан үйлдлээ “Оросын түүхэн газар нутгийг эргүүлэн авах оролдлого” гэж нэрлэснийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сошиал хуудастаа шүүмжилсэн нь олон улсын анхаарлыг татсан билээ.
Экс Ерөнхийлөгч В.Путины ярилцлага олон нийтэд хүрсний дараа Х платформ дахь хуудастаа XIII зууны үеийн Монголын эзэнт гүрний газрын зургийг нийтэлж, “В.Путин ярилцлага өгсний дараа би Монголын эзэнт гүрний үеийн газрын зургийг олсон. Гэхдээ санаа зоволтгүй. Бид энх тайванч, эрх чөлөөтэй улс” хэмээн бичсэн юм. Барууны хэвлэлүүд ихэд идэвхтэйгээр тараасан энэ жиргээ тэгвэл хоёр хөршид мөн зохих нөлөөгөө үзүүлжээ.
ОХУ-ын хэвлэлд гарч байгаа агуулгыг нь харвал, хэдий тоглоом шоглоомоор хэлсэн ч гэсэн даамжирвал манай улсад ашиггүй нөхцөл байдал үүсгэж мэдэхээр юм байна гэдгийг ойлгож болохоор аж.
БНХАУ-ын хэвлэлүүдэд гарсан энэ талаарх мэдээллээс “Монголчууд одоо ингэж том дуугарах ямар ч боломжгүй нөхцөл байдалд байгаа. Экс ерөнхийлөгч нь ингэж тоглох хэрэггүй л байсан юм” гэдэг агуулгатайг нь сонгон орчуулцгаасан хүмүүс өөрсдөө юу гэж бичих нь тодорхой тул Монголын одоогийн байдлыг сануулсан үндсэрхэг нийтлэлүүдийг энд дурдахгүй. Гэхдээ, “Москва барууны орнууд Монголтой хамтран ажиллахад дургүйцэхгүй боловч ОХУ-ын эсрэг бодлогодоо ашиглахыг оролдож байгаад санаа зовж байна” гэсэн өгүүлбэр орсонд анхааралд хандуулахгүй байж боломгүй. Түүхэн газар нутаг яривал ОХУ-тай тооцоотой БНХАУ-ын интернэт хэрэглэгчид ч монголчуудыг одоо байгаа байдалдаа илүү санаа зовохыг сануулж байгаа нь ч нэгийг хэлнэ.
Ц.Элбэгдоржийн жиргээнд үнэний хувь бий. Гэхдээ хоёр хөршийн хэвлэлд гарч байгаа “Монголчууд ОХУ-ын зөвшөөрөлгүй хойшоо, БНХАУ-ын зөвшөөрөлгүй урагшаа гарч чадахгүй” гэдэг бас үнэн.
Хувь хүний хувиар үзэл бодлоо бичсэн Ц.Элбэгдоржийг буруутгахгүй. Угаас манай гадаад бодлого хоёр хөршөөр хязгаарлагдах ёсгүй. Гуравдагч хөршийн бодлогоо явуулж ч байгаа. Албан бус байр сууринаас ч энэ өнцгийг сайтар илэрхийлж байх шаардлага бий. Гэхдээ, асуудлыг хэт хурц гаргаж тавьж байж хоёр хөршөөрөө саад тээг тавиулах, зарим асуудалд буулт хийх хэрэг гарах вий гэсэн болгоомжлол байна. Ц.Элбэгдоржийн жиргээ барууны орнууд Монголыг хоёр хөрштэй үл ойлголцолд хүргэх бүх л боломжийг ашиглах юм байна, үүний хажууд манайхтай тогтоох эдийн засгийн болоод бусад харилцаа холбоо нь онц ач холбогдолгүй юм байна гэдэг мэдрэмж төрүүлсэн нь нэг талаар харамсалтай байлаа.
Монгол Улс өмнө нь БНХАУ-ын хавчлагад нэг удаа орж байсан. Далай ламыг "Улс төрийн агуулгатай аливаа арга хэмжээнд огт оролцохгүй" гэдэг амлалттайгаар Монголд авчирсны дараа АНУ-аас Монгол суух Элчин сайд эмэгтэй "Ц.Элбэгдоржийн ачаар Далай ламтай уулзлаа" гэж "жиргэж", урд хөрш хилээ хаан, нүүрс худалдаж авахаа зогсоосныг уншигчид санаж байгаа байх. Дэмий юм дэмий гэдэг үг бий.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
176.66.87.78
Хорлож байгаа юм уу мэдсээр байж,элбэгдорж хэн ч биш нэг муу хүүхэлдэй....
Хариулах64.119.29.63
элбэгдорж хятадаас даалгавар авч үүнийг бичсэн байх шүү ,,,,,,,,,,,шалгадаг байгуулага нь хорьж шалгана уу?
Хариулах66.181.187.63
их гүрний талаар хав шиг царайлж юм яриад яахав дээ хөдөлж чадахгйү монголчууд дээлээ өмсөөд морио унаад байхгүй гэвэдл дуугай бай
Хариулах59.153.113.151
Бүгд ярьдаггүй боловч үнэн түүх. Эсэргүүцэж байгаа хулгайчууд орс хитд руугаа зайлцгаа.
Хариулах202.9.46.72
Бээжин хав гэж үнэн хэлжээ.
Хариулах202.9.46.224
Бээжин хавын амыг ураад эрүүг нь заа.
Хариулах