Монголд үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 111 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Энэхүү өдрийг бид Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарсан өдрөөр сонгож авч тэмдэглэдэг гэдгийг уншигчид тэр бүр мэдэхгүй болов уу. Бид та бүхэндээ тэрхүү түүхт сонины талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
-Шинэ толь хэмээх бичиг сонин нь Монгол Улсын Гадаад Явдлын Яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу 1913 оны гуравдугаар сарын 6-нд анхны дугаар нь гарчээ.
-Сонин Оросоос Монголд суугаа төлөөний сайдын ивээлд гарч байсан нь хоёр талын эрх ашигт нийцэж байсан аж. Сониныг эрхлэн гаргахад Жамсрангийн Цэвээн голлох үүрэгтэй оролцжээ.
-Монголын дэвшилт сэхээтнүүд Оросын хэвлэлийн баазыг ашиглан тогтмол хэвлэл гаргахыг зорьж байсан бол Оросууд уг хэвлэлд өөрийн бодлогыг шургуулах эрмэлзэлтэй байв.
-Тус сонины эхний дөрвөн дугаар нь 23*15 см хэмжээтэй 50-60 хуудастай сэтгүүлийн маягаар, дараах 16 дугаар нь 34*26 см хэмжээтэй 6-10 нүүр бүхий сонины хэлбэрээр, нийт 20 дугаар гарсан юм.
-Нэг дугаар нь 500 хувиар гарч, Гадаад Монголын төрийн байгууллагуудад үнэгүй тараагдаж, хөдөлмөрчдөд сонин худалдах цэгээр дамжин тардаг байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.180
1500 аад онд италийн их сэтгэгч Джордано Бруно дэлхий бол бөмбөлөг хэлбэртэй бөгөөд, нар төвтэй түүнийг тойрон эргэдэг гаригсын нэг юм гэх онолын эхийг гаргаж тавьснаараа .... -дэлхий хавтгай заан эсвэл халимнуудын нуруун дээр тогтдог... гэх шашины номлолтой зөрчилдөж лам нарын нэр хүндэд илт харш байсан тул мань эрдэмтнийг буруу номын чөтгөр хэмээн цоллож амьдаар нь дүрэлзэх галруу шидэн шатааж цаазласан үнэн түүхээс хойш бараг 400 жил өнгөрчихсөн байхад энэ харамсалтай дүр зураг монголд давтагдах шахсан нь тунч эмгэнэлтэй бусуу
Хариулах66.181.181.180
дипломатч И.Я.Коростовец 1913онд нийслэл хүрээнд оросын бүрэн эрхэт төлөөлөгчөөр сууж ахуйдаа нийт монголчуудын сэтгэлгээ оюун бодол нь шарын шашины мухар сүсэгт бүрэн автаж хэт харанхуй мунхарсныг үзээд тэр оны 3 сарын 6 нд Шинэ толь нэртэй сонины анхны дугаарыг Ц.Жамсрановын орчуулгаар гаргаж, Үүндээ -дэлхий бөөрөнхий,халуун хүйтэн өдөр шөнө цаг уур улирал яагаад солигддог, хур тундас аянга цахилгааны учир,дэлхийн бөмбөрцөг далай тивүүд тэнд орших улс орнууд ... гэх мэт танин мэдэхүйн эхний элементүүдийг тусгасан нь шарын шашины үндсэн номлолтой эрс тэс зөрчилдсөн учир хүрээний лам нарын дургүйцэл хилэнг ихэд хөдөлгөж тэд буруу номтон чарлабааг зүхэн /15 р зуунд Галилей Коперник нар шинжлэх ухааны нээлтийнхээ төлөө адлуулж амьдаараа шатаалгасан түүхтэй төстэй / заналхийлж богд хаанд гомдоллон эсэргүүцснээр хутагт Жавзандамбатан Коростовецтой уулзаж хүсэлт гаргаснаар уг сонинг хаалгасан түүхтэй. Энэ тухай түүхэн баримт нь Коростовецийн *,монголд өнгөрүүлсэн есөн сар *номын 346 дугаар хуудсанд буй
Хариулах202.9.46.6
Тэр дэвшилт сонинг булай мухар сүсэгт, бурангуй төвөд сурталт хувалз лам нар "ардыг гэгээрүүлвэл тэднийг хууран мөлжиж олдог ашиг орлого нь хаагдахаас айн чичирч, албадан хаалгасан нь харамсалтай. Түүнээс хойш 110 гаруй жил өнгөрсөн хэдий ч мухар сүсгийн харанхуйд түгжигдэн, харийн балай сурталд автагдан, цадахаа мэдэхгүй ховдог лам нарт мөлжүүлэгч мулгуу үхэр монголууд бүүр ч олширсоор . . . Ай халаг, харамсалтай . . .