Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг өчигдөр /2024.11.17/ Авлигатай тэмцэх газраас саатуулсан. Тэгвэл үүнтэй холбогдон шүүхээс мэдээлэл гаргажээ.
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд яллагдагч Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ууганбаатар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.166
Энэ агаа яацын бас алаач уу? хүчиндэгч үү? идэгч үү? тодорхой мэдээлэл өгчихөөч хорилоо цагдлаа л гэх юм монголчууд бүгдээрээ мөрдөнд орох юм уу? ямар аймаар ен
Хариулах202.126.90.167
Хүн алсан нуу юм болохоор хорин гэннэ эд нар хэцүү нийгэм юмдааа
Хариулах