УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулиас Гаднын хөрөнгө оруулагчид газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хасжээ. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг өнөөдөр энэ талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газраас гаднын хөрөнгө оруулалт татах зорилтын хүрээнд хөрөнгө оруулагчдын эрхзүйн орчинг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуульд одоогийн хуульд байгаа “Гаднын хөрөнгө оруулагчид газрыг 100 жилээр эзэмшүүлэх” заалтыг Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзэж хассан байсан юм. Гэвч энэ зүйл заалт иргэдийн болгоомжлолыг ихээр төрүүлсэн тул УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн шинэ хуулийн төслийг санаачлагчид нь буцааж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг хэвээр үлдээсэн байдаг.
Түүнчлэн, үүнтэй зэрэгцээд d.parliament.mn платформд “Гаднын хөрөнгө оруулагчид газрыг 100 жилээр эзэмшүүлэх” заалтыг Үндсэн хууль, Газрын тухай хуультай зөрчилдсөн гэдэг үндэслэлээр хасах өргөдөл тавигдаж, 100,000 иргэний санал авсан юм.
Тэгвэл энэхүү саналыг УИХ хүлээж авч, өнөөдөр ийнхүү албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөх болж байгааг УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг олон нийтэд танилцуулсан.
Газар эзэмшүүлэхийн хориглосноор хөрөнгө оруулагчид үргэхгүй, харин ч Хөрөнгө оруулалтын тухай хууль, Газрын тухай хуульд газар эзэмших харилцааг хоёр янзаар зохицуулж, өөрсдөд нь маш том эрсдэл үүсгэж байсныг зассан учраас харин ч итгэлтэйгээр орж ирэх бололцоо бүрдсэн болохыг тэрбээр тайлбарлаж хэлсэн.
Түүнчлэн, иргэдээс гарсан санал 100,000 иргэний дэмжлэг хүлээж, хууль болж батлагдсан анхны тохиолдол болсныг онцолсон.
Ингэснээр, газартай холбоотой харилцаа бүхэлдээ Газрын тухай хуулиар л зохицуулагдах болсон бөгөөд хөрөнгө оруулагчдад газар ашиглуулах асуудлыг Засгийн газар, УИХ хэлэлцэн шийдэх болж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.140
бөхөө барилд
Хариулах