Нийслэл гадаад болон дотоод үнэт цаас гаргахыг НИТХ дэмжлээ

Х.Есү
2024/04/29

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэл гадаад үнэт цаас гаргах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хийв. Гэр хорооллын сэргэлтийн хүрээнд Сэлбэ дэд төв буюу Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороог орон сууцжуулах ажлын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Тодруулбал, эхний ээлжид 158 га газарт 12.000 айлын орон сууц, сургууль цэцэрлэгийн 10 байгууламж, худалдаа, үйлчилгээний төв, спорт ордон байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ “20 минутын хот” консептын дагуу хэрэгжүүлэх юм. Тиймээс Сэлбэ дэд төвийн нөлөөллийн бүс дэх 2350 айлын газрыг чөлөөлж эхэлсэн байна.  Өнөөдрийн байдлаар 1525 айлтай уулзаж, зөвшилцсөн байна. Ирэх долдугаар сар гэхэд газрыг бүрэн чөлөөлнө. Үүний дараа барилгын ажлыг эхлүүлнэ. Иймээс иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлийн төслүүдэд гадаадын зах зээлээс урт хугацаатай, хүү багатай ногоон бонд болон тогтвортой хөгжлийн бонд босгох боломжтой. Бондыг гадаад зах зээлд босгож байгаа нь хямд өртөгтэй, урт хугацаатай байх боломжтой бөгөөд дотоодын хязгаарлагдмал нөөцөөс өндөр хүүтэй зээл авахаас илүү үр ашигтайг Засаг даргын орлогч тайлбарлалаа. Нийслэл нь Засгийн газрын баталгаатайгаар гадаад зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин бий болсон. Нийслэлийн арилжаалах бондын хэмжээг Сангийн яамны саналыг үндэслэн Засгийн газраас эцэслэн тогтоох юм.  Үргэлжлүүлэн Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцууллаа. Дотоодын бондыг ₮500 тэрбумаар гаргахаар төлөвлөсөн бөгөөд хэд хэдэн төсөл арга хэмжээг санхүүжүүлнэ гэв. Тодруулбал, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх Төв аймгийн Баянжаргалан сумд орших Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулааны цахилгаан станц барих төсөл юм. Уг төсөлд нийт 555.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар 393.5 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдэж, 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү төсөлд Улаанбаатар хотын зүгээс 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хйиж, эрчимжүүлэх боломжит нөхцөлийг судалж байгаа аж.

Мөн бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилга байгууламжийг яаралтай барьж дуусгах шаардлагатай байгааг онцлон дурдлаа. Учир нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Шинэ цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулгын ажлыг энэ оны 8 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Иймд уг шугамыг хамт ашиглалтад оруулах шаардлагатай байна гэлээ. Энэхүү шугам ашиглалтад орсноор одоо байгаа ачаалал 35 хувиар буурч , Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шар хад, Дамбадаржаа, 7 буудал орчмын хороолол, Баянхошуу, Толгойт, Баянголын аманд баригдаж байгаа барилгуудын бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэх юм.

Мөн бондын хөрөнгөөр авто замын засвар шинэчлэлтийг хийх шаардлагатай байгааг хэлсэн юм. Улмаар гол болон туслах, орон сууцны хороолол доторх 27 байршилд нийт 73.1 км урттай зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалтыг 150 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Улмаар нийслэлийн гадаад болон дотоод үнэт цаас гаргах тухай асуудлыг тус бүрд нь төлөөлөгчдийн олонх нь дэмжлээ. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

Сүүлд нэмэгдсэн

  • Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк ТЭЗҮ-Г Баталлаа 2024/04/29 18:32
  • Нийслэл Гадаад Болон Дотоод Үнэт Цаас Гаргахыг НИТХ Дэмжлээ 2024/04/29 17:25
  • Австрийн Вена Мужийн ИТХ-Ын Дарга Эрнст Воллерыг Хүлээн Авч Уулзлаа 2024/04/29 10:42
  • “НИЙСЛЭЛ, БАРУУН БҮСИЙН ИТХ”-ЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО 2024/04/26 09:40
  • Эрхүү Мужийн ИТХ-Ын Дарга Ведерников Александр Тэргүүтэй Төлөөлөгчдийг Хүлээн Авч Уулзлаа 2024/04/22 15:24
  • Нийслэл Гадаад Зах Зээлд Бонд Арилжаалж, “Сэлбэ” Дэд Төвийн Төслийг Санхүүжүүлэхээр Төлөвлөж Байна 2024/04/22 14:43
  • Дэд Төвүүдийг Хөгжүүлж, Төвлөрлийг Сааруулснаар Агаарын Бохирдол, Түгжрэлийг Бууруулна Гэж Тооцож Байна 2024/04/19 10:16
  • “Төв Цэнгэлдэх Хүрээлэн”-Г Нийслэлийн Өмчид 100 Хувь Шилжүүлэн Авлаа 2024/04/18 15:57
  • НИТХ-Ын Дарга Ж.Батбаясгалан Токио Хотод Хийж Буй Айлчлалын Хүрээнд Шинагава Дүүрэгт Ажиллав 2024/04/15 11:43


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна