ПРОГНОЗ: МАН-ын “Ядуу” голдуу улстөрчид Х.Баттулгын “цэргүүд”-тэй тулах ХАНГАЙН БҮС

Zuv.mn
2024/05/24

Эрх баригч нам сонгуулийн тойргийг томсгохдоо бүсчилсэн хөгжлийг хурдасгах зорилгод дулдуйдсан гэх ч үнэндээ АН ялсан нэг тойргийг өөрсдийнхөө ялсан хоёр тойрогтой нэгтгэж, нийлбэрээр ялахаар тооцоо хийсэн билээ. Тэдний энэ тооцоо зөв эсэхийг харуулах хамгийн тод жишээ нь Архангай, Өвөрхангай, Баянхонгорыг багтаасан УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Хангайн бүс юм.

ХУВИЙН БИЗНЕСГҮЙ Ч ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛАХ ТОЙРОГ РУУ ОЧИЖ ЗОРИГЛОГСОД

 МАН: Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Г.Сайханбаяр, Б.Батцэцэг, Г.Занданшатар, Б.Даваадалай, А.Цогцэцэг

Өнгөрөгч сонгуулиар МАН Архангай, Өвөрхангайн зургаан суудлыг бүгдийг нь авч ялсан бол Баянхонгорын гурван суудлын хоёрыг нь АН авсан.
Гурван аймгийг нэгтгэж бүсчилбэл 2020 оны сонгуулиар МАН 200,788, Ардчилсан нам 149,386 санал авсан, хэрвээ тэр үед одоогийн шиг томсгосон тойргоор өрсөлдсөн бол МАН 100 хувь ялж өрсөлдөгчөө арчиж хаях байсан гэсэн үг. 

Одоо МАН чухам үүнийг хүсэж байгаа бөгөөд дөрвөн жилийн өмнө Архангайд хамгийн өндөр санал авч нэг, хоёрт жагссан ч гэмт хэрэгт орооцолдсон Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат хоёрыг Батлан хамгаалахын сайд, Ерөнхийлөгчийн цэргийн сургуулийн нэг ангийн найз Г.Сайханбаяр, Эрүүл мэндийн дэд сайд асан А.Цогцэцэг хоёроор сэлгэж, Баянхонгорт базаахгүй өрсөлдөж зургаадугаарт орсон Л.Элдэв-Очирыг Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалайгаар солиод байна. 

Харин бусад буюу Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Батцэцэг, Г.Занданшатар нарыг дахин өрсөлдүүлэхээр итгэл хүлээлгэжээ. 

Есөн нэр дэвшигчийн лидерүүд болох Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар өөрийн гэсэн том бизнес байхгүй, хөрөнгө орлогоороо одоогийн Парламентад хамгийн сүүлд бичигддэг хүмүүс. Нүүрсний сонсголын үеэр л олны нүдэнд өртсөн Г.Ганболд гэхэд АТГ-т 2022 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрөө болон гэр бүлийн гишүүд нь хувь эзэмшдэг аж ахуй нэгжгүй гэж мэдүүлж, АТГ “Ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлох нөхцөл хязгаарлагдмал байна” гэж дүгнэлт гаргаж байжээ.

Гэсэн ч нэр хүндэд нь дулдуйдаад 800 саяас 1.5 тэрбум төгрөг зарлагадах тойрог руу нам нь илгээсэн байх юм. Тэдний сурталчилгаа хэр бийлэгжүү явахыг анзаарч л байх хэрэгтэй болов уу. Бийлэгжүү байвал нэг бол хандив дэмжлэг ихтэй, өөрөөр хэлбэл ялсан хойноо хүнд хариу барих өр ихтэй нөхөд, нэг бол ХОМД- мэдүүлэлгүй нуусан хөрөнгө зөөртэй л гэсэн үг шүү дээ.

“Х.БАТТУЛГЫН ЦЭРГҮҮД” ГОЛЛОСОН АН

АН: Д.Ганбат, С.Ганбаатар А.Адъяасүрэн, О.Алтангэрэл, П.Мөнхтулга, Э.Болорчулуун, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан, Д.Цогтбаатар

Ардчилсан нам 2020 оны сонгуульд өдгөө I тойргийн бүрдүүлж буй гурван аймагт П.Мөнхтулга, Д.Золжаргал, Н.Батбаяр, Д.Ганбат, А.Адъяасүрэн, П.Нүрзэд, О.Алтангэрэл, Ч.Даваабаяр, Б.Ганхөлөг нарыг нэр дэвшүүлэн есөн мандатын хоёрт ялж байсан. Энэ удаад тавыг нь сэлгэж, П.Мөнхтулга, Д.Ганбат, А.Адъяасүрэн, О.Алтангэрэл нарыг л дахин өрсөлдүүлэхээр болсон байна. 

Хасагдсан тавыг “Босоо” хэмээх С.Ганбаатар, өмнөх сонгуульд Архангайд бие дааж өрсөлдөн багагүй санал авсан Э.Болорчулуун, АН-ын ҮБХ-ны гишүүн, өмнөх сонгуульд Өвөрхангайд нэр дэвшихээр дэнчингийн 100 сая төгрөг тушаасан ч эрхээ авч чадаагүй Г.Хосбаяр, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, “Иргэн” хэмээх Д.Мөнх-Эрдэнийн дүү Д.Цогтбаатар нар нөхөж орсон байна.

Эдгээрээс томсгосон тойрогт тохирсон буюу лидер улстөрч нь “Босоо” хэмээх С.Ганбаатар. Тэрбээр ноднин Х.Баттулгатай хамт “Хөх Монголын хөх туг” аяныг өрнүүлж хөдөөгөөр давхисан. Энэ хөдөлгөөнийг Лу.Гантөмөрт үзүүлэх Х.Баттулгын шахалт, сүрдүүлэг байсан гэх яриа улс төрийн хүрээнд бий. “Миний хүмүүст эрх мэдэл өгөхгүй бол шинэ нам байгуулна шүү” гэсэн агуулгатай энэ хөдөлгөөнд хамжсанаараа С.Ганбаатар нэр дэвших эрхээ халаасалсан юм.
Бусад нь ерөнхийдөө хуучин, “ханаа мэдэх” улстөрчид. Мөн л Х.Баттулгын гэх тодотголтой хүмүүс голлоно. Харин шинийн шинэ цэрэг болох Д. Цогтбаатарыг Д.Мөнх-Эрдэнэ тохироогоор нэр дэвшүүлсэн аж.
Ардчилсан намын тухайд, 2020 онд ялагдсан гээд одоо дахиад ялагдана гэсэн үг биш. Өмнөх сонгуулиас хойш дөрвөн жил, МАН засагласнаас хойш найман жил өнгөрсөн учир өөрчлөлт гарсан нь тодорхой. Тиймээс АН-ыг ялагдана гэж хэлж болохгүй.
МАН-ыг сонгоод парламентад төлөөлөгчгүй болсон гашуун туршлагаа архангайчууд ухамсарлах уу, авлига хээл хахууль хүнд сурталд дургүй ч тэр бүхнийг эрх баригчид л бий болгох, эсвэл үгүй болгохоо шийддэг гэдгийг монголчууд нийтээрээ ухаарсан уу гэдгээс олон зүйл шалтгаална.
Эрх баригчдын зүгээс сэдсэн зөв зүйтэй ажлуудын нэг болох “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд орон нутаг руу сэлгэн суурьшигчид ч сонгуулийн дүнд нөлөөлөх нь лавтай. “Хөдөө ажиллаж амьдаръя гэхээр төрийн байгууллагын удирдлага, ажилтнуудын ур чадвар түвшин гологдож байна” гэж гомдоллож буй тэд Ардчилсан намыг дэмжих магадлал бий. 

САНАЛ ЦУГЛУУЛАХ, ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРИХ ЗОРИЛГО, АН-Д ГАЙ ТАРИХ МАГАДЛАЛТАЙ ХҮН, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ 

ХҮН: О.Билгүүн, Д.Батмандах, Ү.Гантиг, П.Тамир, Б.Урангоо, Т.Булганмаа, Ч.Мөнх-Амгалан, Б.Бүтэмж, Г.Долгормаа

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ: Ц.Дагвадорж, Д.Одонтунгалаг, Р.Оюунбилэг, Э.Содномжамц
ХҮН намын ес, “Үндэсний эвсэл”-ийн дөрвөн нэр дэвшигчийн тухайд мэдээлэл ерөнхийдөө хомс байна. Гэхдээ тухайн орон нутагтаа танигдсан, шаггүй боловсролтой хүмүүс байгаа гэдэг нь тодорхой. “Гэнэтийн бэлэг” барих боломж бараг л байхгүй.





Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.86.144
    2024/06/14

    Ядуугаараа дуудуулж байгаа хүмүүсийг шударга хүмүүс гэж ойлгож байгаа. Ёс зүйтэй

    Хариулах
  • 202.126.90.244
    2024/06/13

    Өө хөөрхий Тэиүүлэн, Батцэцэг, Цогцэцэг нарыг ядуу гэвэл баячуул нь аймаар юм бн

    Хариулах
  • 66.181.191.135
    2024/06/06

    Өмхий төвд тайрдас жанхуугийн угжны хургуудыг дэмжих хүн байхгүй ээ.

    Хариулах
  • 68.5.4.90
    2024/06/06

    Ан намын мафи нар нэр дэвшсэн тойрог бна хятад кампани монголд оруулж ирнэхахууль нь баригдана хэрэг болохгүй нөгөө кампануудаа шилжүүлчихнэ адьяасүрэн гэдэг нь жэнкогийн нөмөр нөөлөгт хэрэгнүй өнгөрнө жэнко ямар хүн болохыг мэдэх ч тэмцэх хүнгүй бүгдий нь нэг үйлдлээр нь бариад зогсооно топор хүрэлсүх ч хамсаатан нь учир яаж ч чадахгүй хар маасс хуйлрана дагана ээ бүтэхгүй ээ хөөрхийс мэдлэг ёс суртхуун соёлгүй нөхөд нь дагаад жирийчихнэ

    Хариулах
  • 66.181.160.26
    2024/06/02

    Сонгогчдод сонгох эрх нь 100% бүрэн байгаа. Нийт сонгогчдыг авч үзвэл иймэрхүү дүр төрхтэй 3 үндсэн хэсэг байна. 1. Нам дагаж туйлшрагчид - Аль нэг намын гишүүн, тухайн намынхаа суртал ухуулгад бүрэн автсан хэсэг. 2. Аль мөнгө болон бусад зүйлээр ивээн тэтгэсэн нам болон нэр дэвшигчдэд саналаа өгөхөд бэлэн хэсэг. буюу саналаа өгчихөөд дараа нь уйлж суудаг хэсэг 3. Саналаа огт өгдөггүй, улс төрийн идэвхгүй хэсэг буюу саналаа өгөөгүй, сонгуульд өөрсдөө оролцоогүй хэрнээ дараа нь сонгогдсон гишүүд, төр засгийг болон сонгууль өгсөн хэсгээ харааж, зүхэж суудаг хэсэг. Иймд сонгуулийн насны бүх хүмүүс сонгогчийн эрх, үүргийнхээ дагуу сонгуульдаа бүрэн оролцож, нам гэж туйлшралгүй, саналаа бага сага мөнгө төгрөг, эд зүйл, худлаа амлалтаар худалдалгүй өөрийн үзэл бодлоороо саналаа өгч байж, өөрчлөлт, шинэчлэлт хийх боломж байгаа болноо.

    Хариулах
  • 103.57.93.25
    2024/05/26

    ZA BOLIJ UZ AN-n NER DEVSHIGCHIDIIN IHENH N MONGOLIIN HAMGIIN TOM HULGAICH ELBEGDORJIIN BULEGLELIINHEN BUGS DOLOOGCHID!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!

    Хариулах
  • 202.9.46.68
    2024/05/25

    Улс орноо гэж санаа тавидаг хүн бүр намчирхал яахав би АН гишүүн хүн энэ яахав арай турхтай нам МАН-г дэмжицгээе

    Хариулах
  • 122.201.31.34
    2024/05/25

    Асар их мөнгө эрх мэдлийн урдаас АН н нусгайчууд сөрөн босож алхам ч бүү ухар ард минь өлсөж ядарч өрөнд баригдсан ард түмэн бүлтийтэл хараад байж байна гэдэг зарчмаар их өргөн фронтоор хүч түрэн орж ирсэн МАН н хулгайч луйварчидтай алалцахаар АН н хөөрхийлөлтэй хүмсүүд нүцгэн гараараа тулах нь хоржийлоо ацнуудаа бүү ай бид та нартай хамт гэж урам нэмьеэ

    Хариулах
  • 59.153.114.185
    2024/05/24

    хулгайлсан мөнгөөрөө уралдах гоё тэмцээн. 80 чавганц буюу луйварчин уралдахад заавал нэг нь л түрүүлнэ.

    Хариулах
  • 202.9.40.210
    2024/05/24

    hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav

    Хариулах