"Эрдэнэт" үйлдвэрт болсон дэлбэрэлтэд Г.Ёндон буруутай юу

Х.Батсайхан
2024/09/19

-"Цар тахлын хууль"-тай хамт явах ёстой байсан Г.Ёндонгийн хариуцлагагүй байдал дэлбэрэлт гарах шалтгаан болсон уу-

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад энэ сарын 11-ний өдөр дэлбэрэлт болж, хоёр ажилтан гэмтжээ.

Дэлбэрэлт болох үед хлораторийн станцад 37 настай эмэгтэй А дадлагажигч 17 настай хүүхдийн хамт ажиллаж байсан бөгөөд эмэгтэй А маш хүнд шархадсан аж. 

Дэлбэрэлтийн улмаас цацагдсан хлоратори эмэгтэйн ам руу орсон байж болзошгүй тул Улаанбаатар хот нь ГССҮТ-д яаралтай хүргэх байсан бөоловч Онцгой байдлын газар нисдэг тэрэг гаргаж өгөхөөс татгалзсан тул Нийслэлд хугацаа алдаж ирсэн байна.   

Харамсалтай нь, олон хоногийн өмнө гарсан энэ хэргийг үйлдвэрийн удирдлагууд нуун дарагдуулах сонирхолтой байгаа төдийгүй, одоогийн байдлаар энэ хэрэгтэй холбоотойгоор нэг ч албан тушаалтанд хариуцлага тооцоогүй аж. 

Энэ хүнлэг бус нөхцөл байдлыг үүсгэсэн буруутай гол хүн бол Эрдэнэт ТӨҮГ-ын захирал Г.Ёндон гэж үзэх үндэс байна. 

Тэрбээр 2022 оны наймдугаар сарын сүүлчээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдсон бөгөөд ингэхдээ, "Цар тахлын хуулиар дөрвөн сарын хугацаатай томилогдсон" байдаг. Өөрөөр хэлбэл, Цар тахлын хуулийн үйлчлэл дуусахад ажлаа өгөх ёстой байсан ч ямар нэгэн байдлаар ажлаа хийсээр өнөөдрийг хүрсэн юм. 

Тиймээс "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой ямар нэг асуудал олон нийтэд хүрвэл албан тушаалаас нь чөлөөлөгдөх асуудал яригдана гэж бодоод чимээгүй байж болох юм. 

Хлораторийн станцад осол гарсан шалтгааны тухайд, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангах ажил тендер зарлаагүйгээс болж гацсан, үүнээс болж ажилчид хэвийн бус нөхцөлд ажиллахад хүрч, энэ нь осол гарахад нөлөөлсөн гэсэн мэдээлэл байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол хардлага бас л Г.Ёндонг барьж бууна. 

Яагаад гэвэл Г.Ёндонг ерөнхий захирлаар очсоноос хойш АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийн нэг бус ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан бөгөөд бүгд л тендертэй холбоотой байсан. 

Сүүлд ерөнхий инженер Б-тэй холбоотой ноцтой асуудал нийтэд ил болж, хууль хяналтынхан мөрдөж шалгаж байна. Сая дэлбэрэлт болсон нь тендертэй холбоотой гэсэн мэдээлэл гарлаа. 

Эндээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерүүд ер нь шударга шийдэгддэг үү гэсэн асуулт гарч ирнэ. Ер нь энэ бүхэн юуг хэлж байна вэ.

Цэргүүд нь тендер цохисон хэргээр хуулийн байгууллагад дуудагдаад, тендер зарлагдаагүйгээс улаан гараараа шахам ажиллаж байсан ажилтан эмнэлэгт хүргэгдээд л, дарга ядаж л байр суурь илэрхийлэхгүй яваад байх нь зүгээр үү.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.149
    2024/09/21

    Yondon tomiloltyn hugatsaa negent duussan Alban tushaalaasaa "uuriin huselt"- eer tatgalzchihval nerend ni arai teverch yum uu?! Tuunii uhamsar, er zorig medtugei!

    Хариулах
  • 66.181.161.206
    2024/09/20

    Ёндон гэдэг энэ нөхөр дэлбэлжээ огцруулахаас юун захирал ялтан Ёок жангаа идээрэй лалараа

    Хариулах