НҮБ-ын Ерөнхий ассамблей "Ирээдүйн төлөө гэрээ"-г санал хураалтгүйгээр баталлаа

Х.Батсайхан
Өчигдөр 08 цаг 47 минут

АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ын эхний өдөр "Ирээдүйн төлөө гэрээ"-г санал хураалтгүйгээр баталлаа. ОХУ Беларусь, Никарагуагийн хамт гэрээнд "Аливаа улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хориглох"  заалт нэмж оруулахыг хүссэн ч ажлын хэсэг хэлэлцээд дэмжсэнгүй. ОХУ-аас НҮБ-д суух төлөөлөгч Сергей Вершинин "Ирээдүйн төлөөх гэрээ"-нд туссан "Зэвсэг хураах" болон НҮБ, НҮБ-ын Хүний эрхийн комиссарын ажил үйл хэрэгт Төрийн бус байгууллагуудыг оролцуулах заалтуудыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ илэрхийлсэн байна. 

Хурал эхлэхээс хэдэн цагийн өмнө олон улсын хэвлэлээр "ОХУ гэрээг баталхад саад учруулж магадгүй" гэсэн утгатай мэдээлэл гарсан бөгөөд хэрхэн саад учруулахыг "Ирээдүйн төлөө гэрээг батлахдаа заавал санал хураах шаардлага тавина" гэж байсан. Гэсэн ч гэрээг санэал хураалт, мэтгэлцээнгүйгээр баталсан юм.   

"Ирээдүйн төлөө гэрээ" гэж юу вэ 

Энэхүү гэрээг байгуулах асуудал ноднингоос яригдаж, "Бүх нийтийн асуудал бүх нийтийн шийдлийг шаарддаг" гэсэн "малгай", зөвтгөлтэйгөөр боловсруулагдаж эхэлсэн бөгөөд НҮБ-ыг хүчгүйдүүлж буй гурван үндсэн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий таван хэсгээс бүрджээ. 
Эхэнд дурдсанчлан, их гүрнүүдийн ашиг сонирхол зөрчилдсөн үеэс эхлэлтэй энэ хямралыг шийдвэрлэх түүхэн үүрэг А.Гуттеришт ноогдсон бөгөөд тэрбээр хоёр дахь бүрэн эрхийнхээ төгсгөлд энэ асуудлуудыг шийдэхээр зориглож байна. Мэдээж ард нь барууны орнууд байгаа бөгөөд үр дүн нь тааварлашгүй, өөрөөр хэлбэл, НҮБ-ыг задралд хүргэх ч болзошгүйг бүгд ойлгож буй. 


А.Гуттерришийн өмнө тавигдсан, өдгөө "Ирээдүйн төлөө гэрээ"-гээр шийдэхийг оролдож буй асуудал нь юу вэ.  

Аюулгүйн зөвлөлийн шийдвэр гаргалтыг өөрчлөх боломж бүрдлээ  

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл байнгын таван гишүүнийхээ 100 хувийн саналаар шийдвэр гаргадаг. Чухам энэ дүрэм НҮБ-ыг үүргээ гүйцэтгэхэд саад болж, улмаар их гүрнүүдийн ашиг сонирхолд өртсөн жижиг улс орнууд итгэл алдахад хүрсэн. Сирид энхийг сахиулагч оруулах шийдвэрийг ОХУ хоёр жил гаруй хориглосоор хяналтдаа үлдээж чадсан, зөрүүлээд АНУ Украины асуудалд дөрөөлөн ОХУ-ын гаргасан бүх л ажил хэрэгч саналуудыг унагасан байдаг. Түүгээр ч зогсохгүй Аюулгүйн зөвлөл, цаашлаад НҮБ-аас шахан гаргаж тусгаарлахыг чармайна гэдгээ (Линда Томас-Гринфилд) ил тод зарласан бөгөөд үүний том илрэл нь энэхүү Ирээдүйн төлөөх гэрээ юм. Өөрөөр хэлбэл, Аюулгүйн зөвлөлийн шийдвэр 100 хувийн саналаар биш, олонхийн саналаар гардаг болно гэсэн үг. "Бүх нийтийн асуудал бүх нийтийн шийдлийг шаарддаг" гэдэг "малгай" нь ийм учиртай.

Ингэснээр, НҮБ Сири, Украин дээр хүчгүйдсэн шиг байдлыг дахин гаргахгүй гэж найдаж буй. Гэвч гэрээний эсрэг байгаа улсуудын хариу үйлдлийг таамаглах аргагүй. 

Хэрвээ Аюулгүйн зөвлөлийн санал хураах одоогийн дүрмийг өөрчлөх юм бол ОХУ шийдвэртэй арга хэмжээ авна гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан. Үнэхээр ч олонхийн саналаар шийддэг болсон тохиолдолд НҮБ шууд л тарж бутрах магадлал өндөр. "Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт"-ын гол үр дагавар ирээдүйд байна.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.111.68.3
    17 цагийн өмнө

    НҮБ Ч УДАХГҮЙ ТАРАХ НЬ ДЭЭ 10 МАРД БОЛОХ БРИКСИЙН ДЭЭД УУЛЗАЛТ НЬ НЭГ ТУЙЛТ ТУХАЙЛБАЛ АМЕРИК ТУЙЛТ ДЭЛХЙГ ТАРААЖ НЭГ ТАЛД АНУ ЕВРОПЫН ХОЛБОО, ЯПОН СОЛОНГОС НӨГӨӨ ТАЛД НЬ БРИКС ТҮҮНИЙ БҮЛГИЙН ОРНУУД ГЭЖ ХУВААГДААД ЯВАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ.

    Хариулах
  • 202.9.46.87
    19 цагийн өмнө

    Гишүүн орнуудын татвар, өнөдр хөгжилтэй орнуудын хандив дээр оршин тогтнодог НҮБ -нь ТББ -дын саалийн үнээ байж болохгүй гэдэг дээр санал нэг. Дээр нь Аюулгүйн зөвлөл нь хүчирхэг гүрнүүд эрх ашгаа хамгаалан ээлжлэн, харилцан барьцаалдаг бүтэц байсаар ирснийг өөрчлөх нь зайлшгүй . . .

    Хариулах