Шинжлэх ухааны хөгжил мөхөж сөнөсөн амьтдыг эргүүлэн амилуулах хэмжээнд хүрсэн талаар Британийн "Сан" сонин мэдээллээ. Генийн инженерчлэлээр дагнаж ажилладаг нэгэн компанийн захирал тус сонинд өгсөн ярилцлагадаа компани нь мөхөж сөнөсөн додо шувууг эргүүлэн авчрах төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд 2028 он гэхэд хийнэ гэсэн итгэлтэй байгаа талаараа ярьжээ.
Энэ чиглэлээр ажиллаж байгаа компаниудын эргүүлж авчрах гэж оролдож байгаа амьтдыг нэрлэвэл маш урт жагсаалт гарах бөгөөд тэдгээрийн дотор мөстлөгийн үед амьдарч байсан аварга баавгай, арслан заан, тасманийн бар зэрэг амьтад байгаа ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна