Гүржийн сөрөг хүчин суултаа үргэлжлүүлсээр байна

Zuv.mn
5 цаг 32 минутын өмнө

Гүржийн сөрөг хүчний намууд улсаа Европын холбоонд эсэх асуудлыг 2028 он хүртэл царцаасан эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн Парламентынхаа ордны гадаа суулт зарлаад тав хонож байна. Цагдаагийн албаныхан Тбилисийн гол гудамж болох Руставелигийн гудамжийг бүслэн хаасан ч иргэд олноороо цугларсан гэж ВВС мэдээлж байна.

Эсэргүүцэгчид өмнө нь Парламентын ордон руу нэвтрэхийг оролдсон ч цагдаа нар усан буугаар шүршин тараасан. Энэ ч мөн дээрх үйл явдал давтагдаж болзошгүй хэвээр, цагдаа нар усан буу, усны машин дүүрэн нөөцтэй, байнга жижүүрлэж байгаа аж.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна