Төсвийн тухай хууль болон дагалдах хуулиудын төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж, хэлэлцэхийг дэмжлээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд болон дагалдах бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Ж.Ганбаатар гишүүн “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хувийн хэвшил хөрөнгө оруулж орж ирэхэд хүндрэлтэй байна”, “НӨАТ-ын 65 хувийг “Ирээдүйн өв сан”-д хадгалах ёстой. Яагаад 40 болж буурав” гэж асуусан.
Сангийн сайд Б.Жавхлан түүний асуултад Хуулиуд амьдрал дээр их шалгагддаг. Болох нь ч бий, болохгүй нь ч бий. Тэгэхээр, сайжруулахын төлөө бүгдээрээ хамтраад ажиллацгаая. Төр хувийн хэвшлийн тухай хуулийн хувьд, өмнө нь Концессын хууль байхад нь их хашраачихсан байхгүй юу. Ялангуяа төсвийг “Даанч яав даа” гэмээр хашраасан. Тийм болохоор нэлээд бодож, эрсдлүүдийг нь хааж хийсэн хууль байгаа юм. Энэ нь ажлыг идэвхжүүлэх биш, хаачихаад байгаа бол суллаж, либералчлаад явж болно.
Загварын хувьд НҮБ-ын жишээн дээр хийсэн, гадна талдаа бол их жишиг болсон хууль, гэхдээ бүгдээрээ хамтраад ажиллацгаая.
НӨАТ-ын тухайд, цар тахлын үед энэ мөнгөөр Хүүхдийн мөнгө тавьсан. Энэ жил 20, ирэх жил 40, түүний дараа жил төсвийн боломж бүрдвэр 65 хувьд хүргэх зарчмаар явж байна. Хүүхдийн мөнгө тавих гээд тэглэсэн байсан, буцаагаад нэмж байгаа” гэж хариулав.
Сангийн сайд мөн энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд тохиож буй Санхүүчдийн баярыг тохиолдуулан банк, санхүүгийн байгууллагуудын нийт ажилтан алба хаагчдад баярын мэнд хүргэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна