УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Удирдлагын академийн статусыг өөрчлөх саналыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Аудитын газраас тодруулав.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: "Удирдлагын академи гэж нэг харахад улсын байгууллага шиг, үгүй бол их дээд сургууль шиг, нэг гараараа улсын төсвөөс хөрөнгө авдаг, нөгөө гараараа оюутнуудаас төлбөр авдаг ойлгомжгүй статустай байгууллага байна. Төсөв өргөн барихад Удирдлагын академийн зардал гээд 6.1 тэрбум төгрөг орж ирсэн. Аудит үүнд хяналт тавьж ажилласан уу. Энэ сургуулийн статусыг аудитын байгууллага эргэж харах тухай дүгнэлтдээ яагаад оруулж ирсэнгүй вэ. Нэр нь хүртэл даргын академи гэж байгаа юм. Энэ сургууль заавал улсаас төсөв авах ёстой юм уу. Бусад сургуулиуд өөрсдөө зардлаа хариуцаад болж байна. Статусыг нь өөрчлөх асуудлыг аудитын байгууллага оруулж ирэх хэрэгтэй"
Аудитын газрын дарга: "Удирдлагын академи нь Засгийн газрын Хэрэг эрхлэх сайдын багцад хамаардаг байгууллага. Төрийн албан хаагчдын тасралтгүй боловсролыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2024 оных нь санхүүгийн тайлангийн аудитыг хийж байна. Үүнд Удирдлагын академийн хөрөнгө зарцуулалттай холбоотой иргэдээс ирсэн санал гомдлыг ч аудитад хамруулаад явж байна. Үр дүн нь хараахан гараагүй байна"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.130
Зөв зөв.
Хариулах64.119.29.144
дарга нараа манай удирдлага л гэж ярьдаг ш дээ
Хариулах202.126.91.154
удирдлагын академд улсаас санхүүжилт олгохыг бүр мөсөн зогсоох хэрэгтэй Тэнд очих сонирхолтой мөнгөнд дуртай хэдхэн тооны хүмүүс ийн баяжиж газар болж хувирсан байгуулага болжээ
Хариулах202.70.43.200
Удирдлага гэдэг үгийг дарга гэж ойлгож байгаа хүн өөрөө асуудалтай шүү
Хариулах66.181.186.154
Sanal neg bn