Олон улсын хөлбөмбөгийн холбооны Конгресс өчигдөр хуралдаж, 2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Саудын Арабт олголоо. Энэхүү шийдвэр нь тус байгууллагын хувьд урьд өмнө гаргаж байсан шийдвэрүүдээс хамгийн маргаантай нь болсон талаар ВВС мэдээлж байна.
Саудын Араб эрхээ өчигдөр л баталгаажуулсан ч бодитой өрсөлдөгч байхгүй гэдэг нь аль өнгөрсөн аравдугаар сард л тодорхой болсон байв. Хүчтэй өрсөлдөж мэдэх ганц улс Австрали нь эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж үзээд нэрээ татсанаар дээрх нөхцөл байдал үүссэн юм.
Төрийн өмчит “Aramco” газрын тосны компаниараа ивээн тэтгэж, Жанни Инфантиногийн үед ОУХХ-той харилцаагаа эрс сайжруулсан Саудын Араб 2023 онд Клубуудын ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан бол энэ жил ийнхүү 2034 оны ДАШТ зохион байгуулах эрхийг авч байна.
Харин 2030 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг Испани, Португал, Марокко улсууд хамтран зохион байгуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна