УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан болж, “Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахаар санал хураалаа. Санал хураалтад 97 гишүүн оролцсоноос 87 гишүүн дэмжиж, 82.5 хувиар санал дэмжигдлээ. Ийнхүү хуулийн төслийг эцэслэн батлав.
Улс төрийн намуудын саналаар энэхүү хуулийг эцэслэн баталж, намуудын шинэчилсэн дүрмээ УДШ-д хүргүүлэх хугацааг нэг жилээр сунгалаа.
нэг жилийн хугацаатайгаар хойшлуулж, энэ хугацаанд намууд дотоод зохион байгуулалт бүтэц, зохион байгуулалтаа шаардлагад нийцүүлэхийг санууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна