А.Амартүвшин: Давхар бүрэн шаталттай зуух байтугай энгийн зуух авах чадваргүй иргэд байгаа

Х.Есү
11 цаг 45 минутын өмнө

НЗД-ын орлогч А.Амартүвшингээс цаг үеийн асуудлаар тодууллаа. 

А.Амартүвшин: "Утааг бууруулъя гэвэл яндангаа багасгах хэрэгтэй. Энэ зорилгоор нийслэлээс хийн түлш рүү шилжих асуудлаар төсөл хэрэгжээд, нэгж нь байгуулагдчихсан. Дараа долоо хоногийн Засгийн газрын хурлаар нэгжийн асуудлууд руу орно. 

Улаанбаатар хотод нийтдээ 91 мянга гаруй өрх 300 гаруй мянган иргэн ядуу ба түүнээс доош түвшинд амьдарч байна. Тухайн иргэд давхар бүрэн шаталттай байтугай энгийн зуух авах чадваргүй байгаа. Энэ айлуудыг зайлшгүй угааржилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зуух тараах хэрэгтэй байна. 

Зорилтот бүлгийн иргэдэд 28.3 тэрбум төгрөгөөр 32000 зуухыг ногоон зээлээр тараана. Ирэх онд 28,3 тэрбум төгрөгөөр иргэдэд зуух олгохоор төлөвлөсөн байгаа. Сайжруулсан шахмал түлшин дээр шинжилгээ хийгдэж байгаа. Эхний шинжилгээний дүнгээр байх ёстой стандартдаа багтсан байна гэж гарсан" гэлээ.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.66
    9 цагийн өмнө

    Ийм л ичдэггүй амьтас.Шахмал түлш нь хэвийн, стандартын шаардлага хангасан гэнээ. Улаанбаатарынхан утаан мананд өдрөөр нэгийгээ харахгүй мөргөлдөж , хахаэ цауаж багтарч үхэх гэж баыхад ийм юм ярьцгаана.

    Хариулах
  • 59.153.112.122
    10 цагийн өмнө

    Зуухаа борлуулахын тулд зүгээр сайн л гэнэ л дээ ард түмнээ боддог удирдагчтай болох юм сан

    Хариулах
  • 106.101.66.63
    10 цагийн өмнө

    Бизнесээ л бодоод ярьж бна.ёстой бүтэхгүй..зуух тараана, түлш стандартаараа байгаа ч гэх шиг..яая даа новшнуудийг...

    Хариулах
  • 122.201.31.95
    10 цагийн өмнө

    Ene 1 mal yuch yriad bgn nvvrsjn bolhkui hortoi bn geed bhd zvger geed bhiin

    Хариулах