УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдаж:
-Агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын даргын мэдээллийг сонсох
· “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох
· Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ.
Мэдээлэл сонсох үед хорооны гишүүд асуулт асууж, холбогдох албанаас хариулт авсан.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ үеэр “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр” анхнаасаа богино хугацааны шийдэл байсныг сануулаад, 2025 оноос шилжих ёстой хагас коксын үйлдвэр байгуулах ажлын явц, хийн түлш рүү хийх шилжилтийн талаар асуусан.
Түүний асуултад Нийслэлд хийн түлшийг хэрэглээнд нэврүүлэх ажлыг хариуцаж буй НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг эхлэн хариулсан юм.
Тэрбээр “Тавантолгой түлш” ХХК энэ сарын 1-нээс Нийслэлийн мэдэлд шилжиж ирсэн. Нөхцөл байдал нь ямар байгаа вэ гэхээр, сүүлийн зургаан жил жилдээ 500 гаруй мянган тонн шахмал түлшийг тонн бүрийг нь 518,000 төгрөгөөр үйлдвэрлэж, 150,000 төгрөгөөр борлуулж, зөрүү мөнгийг нь “Эрдэнэс Тавантолгой”-гоос авч байгаа. Улаанбаатар хот жилд 60-70 тэрбум төгрөгийг энэ 500 гаруй мянган тонн шахмал түлшний тээвэр, агуулах сав, борлуулагчдын урамшуулалд олгож байна. Ингээд нийтдээ жилд 350 орчим тэрбум төгрөгийг сайжруулсан шахмал түлшний санхүүжилтэд олгож байгааг өнөөдөр Хийн түлш хэрэглэж байгаа хэрэглэгчдэд “Хийн түлш хэрэглэвэл олгох замаар утааны асуудлыг богино хугааанд шийдэх шийдлийг нэмж оруулж ирж байгаа юм. Метан хийний хувьд, Тавантолгой, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хоёр улсын хөрөнгө оруулалттай таван компани бүтээгдэхүүн хуваах гэрээ хийгээд явж байгаа. Улаанбаатар хотын хувьд, хүрэн нүүрсний орд газрыг ашиглаад нүүрсийг гүн боловсруулах, нүүрснээс шингэрүүлсэн хий гаргаж авах төслийг хамтад нь явуулахаар төлөвлөж байна.
Олон улсын жишиг үнээр тооцох юм бол 3000-аас дээш илчлэгтэй 10-12 орчим тонн хүрэн нүүрсийг гүн боловсруулахад нэг тонн шингэрүүлсэн хий гардаг. Бид ийм хийг өвлийн улиралд тонн тутмыг нь 680 ам.доллараар, зуны улиралд 420 ам.доллараар худалдаж авдаг. Хэрвээ Налайх, Чойрын хүрэн нүүрсний ордыг түшиглээд өөрсдөө хийвэл тонныг нь 380 орчим ам.доллараар бололцоотой гэсэн урьдчилсан ТЭЗҮ байгаа.
Энэ тооцоог үндэслээд эхний гурван жилдээ ОХУ-аас авч, 2027 онд Дорноговийн газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараа тус үйлдвэрээс жилдээ 60,000 тонн шингэрүүлсэн хий авах боломжтой болно. Ингээд гүн боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулбал нийт хэрэглээнийхээ 60-80 хувийг дотоодоос хангах бололцоотой юм байна гэж харж байгаа. Нөгөө талдаа сайжруулсан шахмал түлшинд одоо өгч байгаа санхүүжилтийг л хийн түлш хэрэглэгчдэдээ олгоё гэсэн, Агаарын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх гэж энэ төсөл орж ирж байгаа” гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Hiih tulsh utaag shiideh yum baina Hort hii gedgiig umartaj bolohgui. Bas l baingiin hyanalt, ail Burt hii medregch tavij geed hel am daguulsan asuudal mundahgui dee neg wild hii delberehed. L Dunjingarav bolno gedeg ersdliig ehnees ni tootsoh yostoiSurvaljlagch erhee buteegdehuun gej Hellen gej hordchihood Ter zasaag horduulla geed hashgirch ehelne shuu dee
Хариулах