Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох ажлын хэлэлцээрийг УИХ-д өргөн барина

Х.Есү
14 цаг 8 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Ерөнхий  сайд 10 гаруй жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын асуудлыг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар болсныг мэдэгдлээ. 

Тэрбээр "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын Засгийн газрын хэлэлцээрийг бид өнөөдөр хэлэлцээд, ирэх долоо хоногийн гурав дахь өдөр бид УИХ-д өргөн барихаар тоглоо. 16 жил нэлээдгүй маргаантай явсан. Яагаад ийм олон жил гацсан бэ гэхээр их сонирхолтой логик гарч ирнэ. Удахгүй УИХ дээр нээлттэй ярилцах цаг ойртож байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна