Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёсны төлөөх жингийн цуваа зогсолтгүй явсаар байна

Х.Есү
1 цаг 32 минутын өмнө

Өнөөдөр засгийн газар ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Ерөнхий сайдЗасгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж, мөн зарим цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. 

Тэрбээр, "Ерөнхий сайдын хувьд хэлэхэд, шударга ёсны төлөөх жингийн цуваа зогсолтгүй явсаар байна. Энэ жингийн цуваа огт зогсохгүй явсаар байх болно. 

Мөн ард иргэд, хэвлэл мэдээллийнхэн туйлын сонор сэрэмжтэй байж асуудлыг нөлөөтэй толины тусгайлгүйгээр, гол зүйлийг зөвхөн цаасан баримтад тулгуурлаж, дүгнэлт хийхийг хичээнгүйлэн хүсье.

Алдагдалтай ажилладаг байсан "ЭТТ" компанийн балансыг авч үзэхэд 2024 онд 4,3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Өнөөдрийн байдлаар хувьцаа эзэмшигч иргэн бүр дунджаар 350 мянган төгрөг орчим оогдол ашиг авах боломж бүрдсэн байна. Энэ маань цаашлаад илүү нэмэгдэх боломжтой. 

Бид сүүлийн гурван жил дарааллан ноогдол ашиг хүртлээ. Энэ бол сайн засаглал бүрдэж байгаагийн тод жишээ юм" гэлээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.119
    2024/12/22

    nuguu 5 shuur chini ishneesee mult usreed zamraad ugch uu ? gants neg halaasnii hulgaich avchirsan bolood heseg humuus gadaadad tansaglaj yvaad irsen , uur surtei ym sonsogdopgui l bn .

    Хариулах
  • 71.205.4.58
    2024/12/20

    Noogdol ashig taraah bol tsagaan sariin daraa taraagaarai daa Arhind yavchihna shuu AN zasag hamt barij baina daa "Erdeniin huvi" yuu boldog. Boloo Hugshid TT huvitsaag nerlesen. Under ni hudaldan avah arga baidag bolov uu?

    Хариулах
  • 59.153.113.121
    2024/12/20

    жингийн цуваа чинь хэзээ зогсож шударга ёсыг тогтоох юм бол доо арай жингийн цуваа гэж хятад болон гадаадын ажилчидыг монголд суурьшуулахыг хэлээгүй биз гэж найдья

    Хариулах
  • 178.174.229.45
    2024/12/20

    ZAILAAA HUDALCH NOVSHOOOO

    Хариулах