Б.Сүхбат, Л.Сосорбарам нар ОХУ-д түрүүлж, 400,000 рублиэр шагнууллаа

Х.Батсайхан
10 цаг 40 минутын өмнө

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ сарын 21-22-ны өдрүүдэд ОХУ-н нийслэл Москва хотод зохиогдсон “РОССИЯ ТУР МОСКВА СУПЕР ФИНАЛ” тэмцээнд амжилттай оролцож, медалийн хур буулгалаа. Шагналын сан өндөртэй уг тэмцээнд манай тамирчдаас Б.Сүхбат, Л.Сосорбарам нар түрүүлж, 400,000 рублийн шагнал хүртсэн байна. Тэмцээний алтан медальтныг 400,000, мөнгөн медальтныг 200,000, хүрэл медальтныг 100,000 рублиар байлсан юм. Манай тамирчдын хүртсэн мөнгөн шагналын хэмжээ 1.3 сая рубль болжээ. 

Медаль хүртсэн бөхчүүд 

-60кг ОУХМ Б.Сүхбат Алтан медаль
ОУХМ Э.Ариунболд хүрэл медаль
-73кг ОУХМ Б.Эрдэнэбаяр хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн
-48кг ОУХМ Ж.Анударь хүрэл медаль
-52кг М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль
-57кг ОУХМ Л.Сосорбарам алтан медаль
+78кг ОУХМ А.Адьяасүрэн хүрэл медаль тус тус хүртлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна